Ирина Шейк Канье Уэсттэй уулздаг эсэхээ ярив

2021 оны 09 сарын 17

Супер модель Ирина Шейкийг дуучин Канье Уэсттэй болзож байгаа гэх мэдээлэл, зураг тарсан. Тэгвэл Ирина Каньегийн талаар анх удаагаа ам нээжээ.

Модель бүсгүй “Маргааш намайг бас нэг өөр хүнтэй уулздаг гэсэн яриа гарах уу. Дараа нь нөгөөдөр өөр нэгэнтэй холбоно. Миний амьдралд үргэлж ямар нэгэн зүйл болж байдаг. Би үүнийг зүгээр л өөртөө хадгална” гэжээ.

Ирина, Канье хоёр нэг онгоцноос бууж байгаа зураг цацагдсан ч тэднийг зүгээр л ажил хэргийн холбоотой гэж найз нөхөд нь ярьдаг аж. Тэд 2010 онд Ирина Каньегийн клипэнд тоглох үеэс найзалж, одоо Уэстийн хувцасны брэндийн сурталчилгаан дээр хамтран ажилладаг гэнэ.

Ирина Шейк яриандаа экс сүйт залуу Брэдли Куперийг дурссан бөгөөд “Тэр маш халамжтай аав. Лея Брэдли хоёр 14 хоног амралтаар явж, би тэдэн рүү нэг ч удаа утасдаагүй” гэжээ. Ирина, Брэдли нарын гэр нь хоорондоо ойрхон бөгөөд охиноо өсгөх үүргийг тэнцүү хуваадаг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top