AIBA I Боксын ДАШТ-д түрүүлбэл 100,000 ам.доллароор шагнана

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 6-нд Сербийн Белград хотод сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдана.

Тус тэмцээний шагналын сан 2.6 сая ам.доллар бөгөөд AIBA холбоо түүхэндээ анх удаа ДАШТ-ий медальтнуудад мөнгөн шагнал олгох юм.
 

Алтан медаль – 100 мянган ам.доллар.

Мөнгөн медаль – 50 мянган ам.доллар.

Хүрэл медаль – 25 мянган ам.доллар.


AIBA холбооны ерөнхийлөгч Умар Кремлев “Манай холбоо анх удаа дэлхийн аваргын медальтнуудад материалаг шагнал олгох гэж байна. Энэ бол зөв алхам. Тамирчид шигшээ багт багтах, тэмцээн уралдаанд орох гэж маш их хүч хөдөлмөр зарцуулдаг. Мөн шагналын мөнгө их байгаа нь тамирчдыг урамшуулдаг. Тэд рингэн дээр ч, буугаад ч амьдрал нь хангалуун байх ёстой” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(172.68.254.18) 2021 оны 09 сарын 18

Шүүгчид нь луйварчид

0  |  0
Zochin(172.70.130.102) 2021 оны 09 сарын 17

Xaax, $100000 avax n

0  |  0
Top