Өнөөдөр Монголын анхны ДРОН ШОУ болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг ICT EXPO энэ жил  "Digital Nation-2021" нэрийн дор үндэсний хэмжээний арга хэмжээ болж зохион байгуулагдаж байна.

Энэ сарын 17, 18, 19-нд Хүүхдийн паркт болох “Digital Nation-2021” арга хэмжээний нээлтийн үеэр Монголын анхны дрон шоу болон гэрлийн шоу үзүүлбэр болох юм.

Монгол Улс  2023 онд улсын хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Тэгвэл  үүний эхлэл болгож, “Digital Nation -2021” үндэсний арга хэмжээний үеэр 5G туршилтыг хийнэ.

5G туршилтыг үндэсний томоохон компаниуд хийх бөгөөд түүнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахаар зэхжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top