Японд галт уул дэлбэрч, Мексикт галт уул 1.5 км өндөр үнс, нурам цацжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Өнөөдөр /2021.09.17/ Японы Суваносэ арал дээр галт уул дэлбэрсэн тухай Японы Цаг уурын үндэсний агентлаг мэдээлжээ.

Галт уулын тогооноос нэг км-ийн радиуст үнс нурам цацагдсан байна. Судлаачид галт уулын идэвхжил үргэлжилнэ гэж сэрэмжлүүлж байгаа тул галт уулд 2 км зайд ойртохгүй байхыг анхааруулжээ.

Тус арал дээр 80 орчим хүн амьдардаг бөгөөд тосгон нь галт уулаас дөрвөн км зайд оршдог байна.

Үүнтэй зэрэгцэн Мексик улсын нийслэлээс 60 км зайд оршдог Попокатепетл галт уул идэвхжиж, 1.5 км өндөрт  үнс нурам цацсан тухай Мексикийн Иргэний хамгаалалтын хүчний үндэсний зохицуулах газар мэдээлжээ. Галт уул идэвхэжсэн нь ойр орчим амьдардаг хүн амд аюулгүй хэдий ч эрх баригчид галт ууланд ойртож очихгүй байхыг уриалсан байна.

Попокатепетл галт уул нь Мексикийн нутаг дэвсгэрт оршдог хамгийн идэвхтэй томоохон галт уулын нэгд тооцогддог. Галт уул нь 5420 м өндөр гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top