КОВИД ба АМЬТАД I Тэжээвэр амьтан ковидоор өвчилвөл яах вэ?

2021 оны 09 сарын 17

Коронавирусний цар тахал дэлхий дахинд тархсанаар бидний төдийгүй амьтдын амьдрах хэв маягт өөрчлөлт орсон. Амьтдад коронавирус халддаг эсэх, гэрийн тэжээвэр амьтад тань өвчилсөн бол ямар арга хэмжээ авах, амьтад бидэнд ковид халдаах эсэх, бид амьтдад вирус халдаах уу зэрэг асуултын хариултыг хүргэе.


Амьтад ковидоор өвчилдөг, гэхдээ...

Коронавирусний халдвараар амьтад өвчилсөн тохиолдлууд олон улсад бүртгэгдэж байгаа билээ. Нохой, муур, бар, анааш, мич, булга, минж зэрэг амьтад ковидоор өвчлөн эдгэрч, зарим нь үхсэн тохиолдол олон бий. Манай улсад л гэхэд саяхан минж үржүүлгийн газарт долоон минж коронавирусний халдвараар өвчилж, дөрөв нь үхжээ. Уг газар 51 минжтэй бөгөөд бүгдэд нь халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Өвчилсөн минжнүүд эдгэрчээ. ЗӨСҮТ Мал эмнэлгийн газрын зөвлөмжөөр нийт 47 минжийг эмчилсэн байна.

Гэхдээ амьтад ковидоор өвчилвөл зөвхөн тээгч л болно. Тэд вирусийг тээдэг ч хүнд халдаахгүй гэсэн үг. Нийт 40 орчим төрөлтэй коронавирус нь хүнд аюултай ч зарим амьтад, тэр дундаа гэрийн тэжээмэл амьтдад коронавирусний эсрэг дархлаа байдаг. Вирус биед нь орсон ч өвчилж, хүндрэхгүй гэсэн үг. Ялангуяа нохой ковидоор өвчлөхгүй гэж мэргэжилтнүүд ярьж байна. 

Амьтдад вакцин хийх шаардлагагүй

Амьтдад зориулсан ковидын эсрэг вакциныг ОХУ, АНУ зэрэг улсад хийж эхэлсэн ч мэргэжилтнүүд одоо гэрийн тэжээвэр амьтдад вакцин хийх шаардлагагүй гэж үзжээ. Тухайлбал, ОХУ-ын Вирус судлал, микробиологийн судалгааны төвийн захирал Денис Колбасовын мэдэгдсэнээр амьтдад вакцин хийх нь ашиггүй үйл ажиллагаа аж. Амьтдаас хүнд коронавирус халдсан тохиолдол байхгүй гэнэ. Мөн муурнуудын 80-100 хувь нь коронавирусний халдвар тээгч болдог ч энэ нь тухайн амьтны төрөл зүйл устаж үгүй болоход хүргэхгүй гэжээ. Мөн муурнууд ихэвчлэн шинж тэмдэггүй өвчилдөг байна.

Амьтнаас хүнд халдсан тохиолдол байхгүй

Амьтад халдварыг зөвхөн өөртөө тээдэг бөгөөд хүнд халдаахгүй. Харин халдвартай хүний хаясан шүлсэн дээр нохой гишгэж, биеэ маажсаны дараа та уг нохойг илсэн бол халдвар авна. Гэхдээ энэ нь амьтнаас халдвар авсан гэсэн үг биш, түүний биед наалдсан вируснээс та халдвар авсан гэсэн үг хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Бусдаар бол коронавирус амьтнаас хүнд халдварласан талаар найдвартай мэдээлэл байхгүй аж.

Хүнээс амьтанд халдсан байж болзошгүй тохиолдол бий

Конавирус хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдсан байж болзошгүй тохиолдол Хонконгт илэрсэн. Халдвар авсан хүний нохой нь өвчилсөн байсан ч шинжилгээгээр нохойд илэрсэн коронавирусний тоо цөөхөн байжээ.

Гэрийн тэжээвэр амьтад ковидын тээгч болдог ч хүнд халдаадаг эсэх талаар одоогоор мөн баттай мэдээ байхгүй. Вирус амьтнаас хүнд дамжих боломжтой эсэхийг нарийвчлан судлах шаардлагатай байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж буйгаар халдах магадлал маш бага аж.

Гэрийн тэжээвэр амьтан тань өвдвөл яах вэ?

Уханьд анх ковид тархаж байх үед хийсэн судалгаагаар энэ вирусээр өвчилсөн муурнууд шинж тэмдэггүйгээр өвчилсөн байсан бөгөөд тэд өвчнөө бусдад халдаах чадваргүй байжээ. Муурнууд хөнгөн өвчилдөг гэсэн дүгнэлтийг уг судалгаагаар хийжээ.

Далайн гахай, молтогчин туулай, мэрэгч амьтад, аж ахуйн шувуунууд   ковидоор өвчилсөн тохиолдол одоогоор байхгүй. Тэд өвчилсөн ч коронавирусний тоо нь хүнд халдахаар олон байхгүй.

Гэрийн тэжээвэр амьтдад коронавирусний халдварын шинж тэмдэг бараг л илрэхгүй. Хэрвээ хайртай амьтан тань халуурвал өөрийнхөө уудаг халуун бууруулах энгийн эмнээсээ өгөөрэй. Халуун нь дорхноо бууна. Нью-Йоркийн амьтны хүрээлэнгийн бар ковидоор өвчилж, ханиалгаж эхлэхэд эмч нар мал эмнэлэгт хэрэглэдэг ханиалга дарах энгийн эмээр эмчилжээ. Харин амьтан найтааж, нус нь гоожих нь ковидын халдварын шинж тэмдэг биш аж. Хайртай амьтан тань ковидоор өвчилвөл энгийн ханиад томууг эмчилдэг аргаар түүнийг эмчлэхийг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Гэрийн тэжээвэр амьтан тань ковидоор өвчилж, хүндэрсэн шинж тэмдэг илэрвэл амьтдын эмнэлэгт хандаж болно. Харин та нохой, мууртай бол хайртай амьтан тань ковидоор өвчилчих вий гэж санаа зовохгүй байхыг эмч нар зөвлөжээ.  

Гэрийн тэжээвэр амьтантайгаа хэрхэн харилцах вэ?


Амьтнаас хүнд ковидын халдвар дамжиж болзошгүй гэж санаа зовниж буй хүмүүст мэргэжилтнүүдийн өгч буй зөвлөгөө
 

  • Ариун цэврээ сайтар сахь

 

  • Гэрийн тэжээвэр амьтнаа үнсэж болохгүй

 

  • Малын дэргэд очихдоо амны хаалт зүү

 

  • Ковидоор өвчилж, эмнэлгийн хяналтад байгаа хүмүүс амьтадтайгаа ойр байхаас зайлсхий. Тэдний үс, арьсан дээр вирус наалдаж, гэр бүлийн бусад гишүүд тань халдвар авах вий! Коронавирус нь амьтны арьсан дээр үлдэж болох бөгөөд хаалганы бариул, шатны бариул, хүний гар зэргийн адил вирус наалдсан гадаргуу болно.

 

  • Тэжээвэр амьтнаа бага насны хүүхдээс хол байлгаарай

 

  • Тэжээвэр амьтнаа үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх

 

  • Гал тогоо, хоолны өрөөндөө амьтан оруулахгүй байх

 

Тэжээвэр амьтнаа халдвараас хэрхэн хамгаалах вэ?

  • Хайртай амьтнаа халдвараас сэргийлэхийн тулд гэрийнхээ аливаа гадаргууг цэвэр байлгах хэрэгтэй

 

  • Амьтанд хүрэхдээ гараа угаасан байх хэрэгтэй. Тэдний хоол, усны аягыг нь цэвэрхэн байлгаарай

 

  • Амьтанд маск бүү зүүлгээрэй. Учир нь тэдэнд амьсгалахад хүндрэл учруулж болзошгүй

 

  • Амьтдыг гэртээ энгийн үеийнх шигээ явахыг нь зөвшөөр. Тэднийг торонд бүү хориорой

 

  • Тэднийг яг л хүн шиг хорионд оруулж халдвараас сэргийлж болно. Та өвчилсөн ч хайртай амьтан тань өвчлөөгүй байсан бол тэднийг гэртээ, өөр газар хорионд байлгаж болно. Мал, амьтныхаа байр руу орохдоо амны хаалт зүү.

 

  • Халдвар авснаа мэдсэн бол гэрийн тэжээвэр амьтныхаа хоол ундны савыг солиорой. Шинэ сав суулга олдохгүй бол тэднийхээ хоолны савыг ариутгаж, халдваргүйжүүл.

 

  • Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргаарай. Энэ үедээ та халдвар хамгааллын дэглэмээ сайн барь.

 

  • Бусад амьтадтай тоглуулахгүй байх

 

  • Амьтныхаа хөлийг савантай бүлээн усаар угаа

 

  • Тэжээвэр амьтдыг хашаанаасаа гаргахгүй байх

 

  • Амьтанд тань хоолонд дургүй болох, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандаарай.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.112.124) 2021 оны 09 сарын 17

yee huurhii

0  |  0
Top