Куба дэлхийд анх удаа 2-оос дээш насныхныг вакцинжуулж эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Куба улсад нийтийг вакцинжуулах ажлын хүрээнд 2-18 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байна.

Кубын эрүүл мэндийн сайд Хосе Анхель Портал Мирандагийн мэдэгдсэнээр хоёроос дээш насны хүүхдүүдийг эх орондоо үйлдвэрлэсэн коронавирусний эсрэг вакцин Soberana 2-ын хоёр тун, Soberana Plus вакцины нэг тунд хамруулж эхлэх яаралтай зөвшөөрөл өгчээ.

Кубад хүүхдүүдийн дунд ковидын тохиолдол, нас баралт нэмэгдсэн тул дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тус улсын био анагаахын BioCubaFarma холдинг ДЭМБ-ын төлөөлөгч нартай уулзаж, Кубын коронавирусний эсрэг вакцинуудыг хүлээн зөвшөөрөх талаар хэлэлцжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top