БЗД: Явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоолын цогц тохижилт хийж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайс, чингэлэгүүдийг буулгаж иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр авто зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбай шаардлагатай бүтээн байгуулалтыг хийхээр болсон.

Тэгвэл уг ажлын хүрээнд 18 дугаар хороо 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 гараашийг буулгаж газрыг чөлөөлөн явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоолын цогц тохижилт хийж байна.

Гүйцэтгэгч: Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв

Явган хүний зам, ногоон байгууламж нь уг тохижилтын 70 хувийг эзэлж байгаа бөгөөд үлдсэн 30 хувьд нь авто зогсоол хийж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top