ӨНӨӨДӨР: "ICT Expo" технологийн үзэсгэлэн эхэлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Өнөөдөр /2021.09.17/ болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрөөс Үндэсний номын баяр эхэлж байна. “Өдөр бүр уншъя” уриатайгаар 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус өдөрлөг Сүхбаатарын талбайд энэ сарын 19-ныг хүртэл үргэлжлэх юм.

09:00 цагт Үндэсний Соёл амралтын хүрээлэнд "Digital nation - 2021" буюу "ICT Expo" технологийн үзэсгэлэн эхэлнэ. Утас: 94999598

10:00 цагт Зам тээврийн хөгжлийн яамнаас 2021 онд зам тээврийн салбарт хийсэн бүтээн байгуулалт, цаашдын зорилго, чиглэл, төлөвлөгөөний талаар мэдээлнэ. Утас: 88057167

10:00 цагт Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх “Алдвал галдана” нөлөөллийн аяныг зохион байгуулж байна. Аяны талаар Хангарди ордны нэгдүгээр давхарт мэдээлнэ.

10:00 цагт Шинэ эхлэл сургуульд сургуулийн мэргэшсэн сэтгэл зүйчдэд сертификат гардуулж, сэтгэл зүйчийн өрөө, иж бүрэн хэрэгслийг хүлээлгэн өгнө.

11:30 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдааны нээлт болно.

11:40 цагт МУИС-ийн Ном санд МУИС-ийн дэд профессор Г.Цэрэнгийн "Байгууллагын зан төлөв" сурах бичгийн нээлт болно. Утас: 99002019

13:00 цагт Нийслэлийн Өргөө амаржих газарт Үйлчлүүлэгчийг дэмжих албаны нээлттэй хаалганы өдөрлөг болно.

15:00 цагт Сүхбаатарын талбайд зохиолч Д.Дамдинжавын "Зуун настай залуу" номын нээлт болно. Утас: 99049247

20:00 цагт Үндэсний Соёл амралтын хүрээлэнд "Digital nation - 2021" буюу "ICT Expo"-гийн албан ёсны нээлт болно. Утас: 94999598

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top