Гурвалжингийн гүүрийг өнөөдөр 23:00 цагаас ХААНА

2021 оны 09 сарын 17

Гурвалжингийн гүүрэнд хэв гажилтын заадас засварлах ажил хийнэ.

Энэ хүрээнд Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн автомашины зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу есдүгээр сарын 17-ны 23:00 цагаас есдүгээр сарын 20-ны 07:00 цагийн хооронд хаана.

Мөн хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-ны 08:00 цагаас есдүгээр сарын 22-ны 22:00 цаг хүртэл хязгаарлах юм байна. 

Харин Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 22-ны 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 22:00 цагийн хооронд хязгаарлана. Түүнчлэн хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас есдүгээр сарын 27-ны 22:00 цагийн хооронд хааж, засварын ажил хийж, хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно.


Тодруулбал, Гурвалжингийн гүүрний хэв гажилтын заадсыг засварлах хугацаанд зорчих хэсгийн нэг, хоёрдугаар эгнээг хэсэгчлэн хааж, засвар хийх бөгөөд замыг бүхэлд нь хаахгүй юм.

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(162.158.179.89) 2021 оны 09 сарын 18

Гүүрийг барьж байгуулахдаа хэв гажилтын заадас гээч юмыг хийлэг болотой. Тэгээд түүнийгээ бас засдаг байх нь....

0  |  0
Top