Жонгүг (BTS) ахдаа 3 тэрбум вонын байраа бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн дуучин Жонгүг төрсөн ахдаа Yongsan City Park-д байрладаг дээд зэрэглэлийн байраа бэлэглэсэн байна.

Biz Hankook-д бичсэнээр өнөөдөр Жонгүг байрныхаа эpхийг ахдаа шилжүүлжээ.

Тэрээр 2018 оны зургаадугаар сард Seoul Forest Trimage-д 17 давхарт анхны байраа 1,95 тэрбум воноор авч байсан. Энэ байраа 2020 оны аравдугаар сард 2,05 тэрбум воноор заржээ.

Хоёр дахь байраа 2019 оны долоодугаар сард Yongsan City Park-д, мөн л 17 давхарт авсан бөгөөд 3 тэрбум вон төлж байсан юм. Энэ байраа тэр ахдаа бэлэглэсэн гэнэ. Байр зочдын өрөө, гал тогоо, 4 унтлагын өрөө, 2 угаалгын өрөөтэй. Одоогийн ханшаар үнэ нь 4 тэрбум вон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top