Эсрэг биетийн түргэвчилсэн оношлуур бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

Хонконгийн судлаачид коронавирусний эсрэг үйлчлэх эсрэг биетийг тогтоох хямд өртөгтэй түргэвчилсэн тест бүтээжээ. Цус эсвэл шүлсний сорьц авснаас хойш таван минутын дараа хариу нь гарах гэнэ.

Science Advances” сэтгүүлд бичсэнээр, хямд өртөгтэй, зөөврийн био мэдрэгчийн систем нь органик дамжуулагчид суурилсан тул SARS-CoV-2 эсрэг тогтсон эсрэг биетийн ул мөрийг маш богино хугацаанд өндөр нарийвчлалтай илрүүлэх боломжтой. Мөн энэ аргачлалыг ашиглан бусад өвчин үүсгэгчийн эсрэг тогтсон эсрэг биетийг илрүүлэх боломжтой гэж судлаачид онцолжээ.

Сүүлийн үед бүтээсэн оношлуурууд нь полимеразын гинжин урвалын тусламжтай коронавирусийг илрүүлдэг. Ийм шинжилгээний хариу 30 минутаас хэдэн цагийн хугацаа шаарддаг. Тиймээс эрдэмтэн, судлаачид оношилгоог түргэтгэх үүднээс полимеразын гинжин урвалын тусламжтай оношилгооны шинэ аргачлалыг бий болгосны дүнд шинжилгээний хугацааг 13 дахин богиносгож чаджээ.

Харин Хонконгийн политехникийн их сургуулийн профессор Ян Фэн тэргүүтэй эрдэмтэд маш богино хугацаанд, хямд зардал, бага нөөц боломжоор цус болон шүлснээс коронавирусний эсрэг тогтсон эсрэг биетийг илрүүлэх оношлуурын шинэ системийг боловсруулжээ. Энэ нь коронавирусний S уургийн бүтэцтэй төстэй молекулуудаар бүрсэн органик электрохимийн дамжуулагч болон уяан хатан алтан электродын нэгдэл аж. Шинэ төхөөрөмж 0.15 нанограмм жинтэй эсрэг биетийг хүртэл таван минутын дотор илрүүлэх чадвартай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top