Олимпын медальтан шагналын машинаа заржээ

2021 оны 09 сарын 16

ОХУ-ын Засгийн газраас олимпын медаль хүртсэн тамирчдаа машинаар шагнадаг уламжлалтай. Энэ жил Токиогийн олимпын аваргуудад BMW X5, мөнгө, хүрэл медальт тамирчдад BMW X3 машин өгсөн.

Машин гардуулах ёслол энэ сарын 11-нд болсон бөгөөд 12-нд нь Москва хотын нэгэн онлайн худалдаагаар цагаан өнгийн BMW X3 xDrive30d машин 5.1 сая рубль буюу 200 сая төгрөгөөр зарагдсан байна.

Машины загвар болон тоноглолоос үзэхэд энэ машин Токио олимпын мөнгөн медальтны шагнал байжээ. Хэн гэдэг тамирчин машинаа зарсан нь одоогийн байдлаар тодорхой бус байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top