Грассрүүтс сургагч багшийн сургалт эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Техникийн хэлтсээс МХБХ-той хамтран ажилладаг байгууллагуудын мэргэжилтнүүдэд грассрүүтс багш дасгалжуулагчийн сургалт эхэллээ.

Тус сургалтыг нээж МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учрал болон Нийслэлийн Спорт хорооны мэргэжилтэн Г.Бямбасайхан нар нээж үг хэлсэн бол сургагч багшаар Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч З.Баттулга болон Б.Нармандах нар ажиллаж байна.

Сургалтыг Нийслэлийн Спорт Хороотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 9 дүүргийн Спорт Хороод болон Тусгай Олимпын Хорооны багш, мэргэжилтнүүд мөн МХБХ-ны клубийн төлөөллийн нийт 16 оролцогч оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top