Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтууд зохион байгуулж байна

2021 оны 09 сарын 15

НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нь нийслэлийн иргэд, оюутан сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтуудыг энэ сарын 15-ны өдрөөс цахимаар зохион байгуулж байна. Танхимын сургалтыг ирэх 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлнэ.

Тус төв нь газар хөдлөлт, гал түймрийн гамшгийн үед обьектыг орхиж аюулгүй орчинд гарах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж техникийг ашиглаж сурах чиглэлээр мэдлэг, дадлага олгох  сургалтын 6 танхим, 3D үзвэрийн бичил кино театрт лекц сургалт зохион байгуулах танхимуудтай.

Гамшгаас хамгаалах, мэдлэг дадлага олгох сургалтуудыг тогтмол явуулснаар иргэд, хүүхэд багачууд гамшгийн аюулын тухай тал бүрийн мэдлэгтэй болж аливаа гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг олгох юм гэж НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top