Вакцин буруу тээвэрлэснээс Монголд халдвар нэмэгдсэн гэв

2021 оны 09 сарын 15

ОХУ-ын эмч, вирус судлаач Сергей Нетесов Монгол Улс иргэдээ идэвхтэй вакцинжуулж байгаа ч яагаад сүүлийн үед халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нөхцөл байдлыг тайлбарлажээ.

Сергей Нетесов бол Биологийн ухааны доктор, Новосибирскийн их сургуулийн Биотехнологи, вирус судлалын танхимын эрхлэгч хүн. Тэрээр МИР 24 агентлагт ярилцлага өгөхдөө Монголд яагаад халдварын тоо өссөн талаар ярьсан байна.

Нетесов “Монгол иргэдийнхээ ихэнх хувийг вакцинд хамруулж чадсан. 97 хувь нь ямар ч гэсэн вакцинд хамрагдсан гэж байгаа ч энэ нь вакцинаа зөв хийсэн тохиолдолд л сайн үр дүнтэй болох ёстой. Харин монголчууд вакцин тээвэрлэхдээ хадгалах нөхцлийг зөрчсөн тул ихэнх вакцин ковидийн эсрэг үйлчилгээгүй болсон. Pfizer вакциныг маш бага темпаратурт хадгалах ёстой ч Монголд зөөвөрлөхдөө огт анхаараагүй. Мөн шинэ төрлийн дельта вирус Монголд тархсан нь нөлөөллөө. Нөгөө талаас Монголын Улаанбаатарт хүн амын бөөгнөрөл маш их. Хөл хорио, зай барихад маш хэцүү. Монголчууд ч вакцин хийлгэснийхээ дараа амны хаалт зүүхээ больсон нь халдвар ихсэхэд том хүчин зүйл болжээ. Гэхдээ вакцинжуулалтын ачаар л нас барагсдын тоог нэмэгдүүлэхгүй барьж байгааг тэмдэглэх нь зүйтэй” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(162.158.179.216) 2021 оны 09 сарын 16

Бурханы тааллаар ковидоор нас барагсад бүгд үхэр монголчууд байгаа аж. Хэрсүү монголчуудад ковид тусахгүй байгаа нь тэдний соёл, боловсрол, дэг журам сайн байдгийг харуулж байна.

0  |  0
Ss(162.158.63.46) 2021 оны 09 сарын 15

Fzair ees omno ih bolson bizdee

1  |  0
kkk(172.70.114.26) 2021 оны 09 сарын 15

uursdiinhee vakziniig shahah gej bna\n

0  |  0
Ха ха(172.69.252.140) 2021 оны 09 сарын 15

Өөрсдийгөө л хичээ. Давааны цаанаас хуцаад яах вэ?

0  |  0
Zochin(162.158.179.28) 2021 оны 09 сарын 15

Putin lav minii hyreeleld haldvar ih bna geed uuriiguu tusgaarallaa gesen.DW r garch bnle.

0  |  0
Zochin(162.158.179.28) 2021 оны 09 сарын 15

Yaj teeverlesen,hadgalsan ,busad zyiliig yaj medeed bgan.haa ban novogiin hyn

0  |  0
192-geh hurliz gard(172.69.45.134) 2021 оны 09 сарын 15

vnen shuu. orosd odort 17000 garch bna.deer 12 say hvntei niisleld ni 1000 hvn ovdoj bna. deer oros vaktsin naidvartai bna.oros vaktsin san marina uls ungar serb ulsuud odoo ovchin mash baga garch heviin bgaa ch dee.

3  |  0
Зочин(162.158.179.26) 2021 оны 09 сарын 15

Бодоод алдаа гарсан бол засах хэрэгтэй вакцин хийсэн гэхэд арай олоноороо халдвар авч бнаа

1  |  0
Шилээ(172.69.252.136) 2021 оны 09 сарын 19

өөрсдийгөө их юм мэддэг, биднийг нөгөө л хүй нэгдлийн байдалтайгаа байгаа гэж боджээ. Баруунынханы буянаар манай түвшин эрс дээшилсэнийг мэдээгүй л байна. Дөнгөж өчигдөр Путины хажуугийн туслагчид халдвар авсанаа дарласан даг. Түүнийгээ кремельд чанаргүй вакцин оруулсан гэж хэлэхгүй л байлгүй дээ.

3  |  2
baagii(108.162.245.12) 2021 оны 09 сарын 15

vaktsinaa zuv hadaglah gazar terniig ni meddeg emch ajilchid baigaa uimuudaa eelj unguruusun humuus l ih baih shig. setgel dutjee.

1  |  0
Зочин(172.69.252.142) 2021 оны 09 сарын 19

Барууны вакцин хэрэглээд байхаар буруутгах аргаа олждээ. Ямар тээвэрлэлт хийж байхад нь дагаад явж байсан биш. Ямар ч гэсэн Пайзер Спутникээс илүү шүү дээ.

4  |  1
Эгэл(162.158.178.31) 2021 оны 09 сарын 15

Өөрсдийгөө хичээ

1  |  1
зочин(192.82.80.66) 2021 оны 09 сарын 15

худлаа хуцдаг тэнэг иван вэ чи харин ч япон ах нарын хүчээр зөөврийн тээвэр хангалттай байгаа шүү хөө

2  |  2
Top