“Ирээдүйн эзэд-2021” аянаар гадаадад тэтгэлэгтэй сурах боломжуудыг танилцуулна

2021 оны 09 сарын 14

Хувь хүний эзэмшсэн мэргэжил гэдэг бол тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлагын цогц бөгөөд сонголтоо зөв хийхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвараа нээн илрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар судалгаа, мэдээлэлтэй байх нь залуучуудын хувьд хамгийн чухал юм. Иймээс НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, “Залуусын оролцоо нийгмийн шинэчлэл” НҮТББ-тай хамтран өсвөр үе, залуучуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “ИРЭЭДҮЙН ЭЗЭД-2021” аян зохион байгуулж байна.

Аяны хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт цахим өдөрлөг зохион байгуулах бөгөөд дэлхийн шилдэг орнуудад тэтгэлгээр суралцах боломжуудыг танилцуулж, тэдгээр улсын боловсролын системийн онцлог, гарч болох хүндрэл, даван туулах зөвлөмж, зөвлөгөөг цогцоор нь хүргэж байна.

Цахим өдөрлөгт оролцсоноор Та:

  • Америк
  • Орос
  • Австрали
  • Хятад
  • Турк
  • Солонгос
  • Англи
  • Япон
  • Герман
  • Куба зэрэг улсын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авах юм.

Өдөрлөг Zoom болон Facebook Live-аар зохион байгуулагдана.

  1. 9 дүгээр сарын 15-ны 15:00 цагаас Сүхбаатар, Налайх дүүрэг

Холбогдох линк: https://us02web.zoom.us/j/88609563127?pwd=QktZZk1IelBmSHA5N2JmSzRzdlJHZz09

Meeting ID: 886 0956 3127

Passcode: 123

  1. 9 дүгээр сарын 18-ны 15:00 цагаас Хан-Уул дүүрэг

Холбогдох линк:  https://us02web.zoom.us/j/82012753049?pwd=bnRmODlWUTF0azhMQXVZaUZjY3F4QT09

Meeting ID: 820 1275 3049

Passcode: 123

  1. 9 дүгээр сарын 22-ны 15:00 цагаас Сонгинохайрхан дүүрэг

Холбогдох линк: https://us02web.zoom.us/j/89593034875?pwd=UFFUSTVnb2g1UEVac3BEMGs4Rm5oZz09

Meeting ID: 895 9303 4875

Passcode: 123

  1. 9 дүгээр сарын 25-ны 15:00 цагаас Баянгол, Багахангай дүүрэг

Холбогдох линк: https://us02web.zoom.us/j/86491767313?pwd=Z1lHZ3E1OW44dUo5NTBvQXgwZkFTUT09

Meeting ID: 864 9176 7313

Passcode: 123

  1. 9 дүгээр сарын 29-ний 15:00 цагаас Баянзүрх дүүрэг

Холбогдох линк: https://us02web.zoom.us/j/88242849939?pwd=SHoxSFlSaGRnUVNsZUFXVGpPUDd3dz09

Meeting ID: 882 4284 9939

Passcode: 123 

Эх сурвалж: Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top