Моданд эргэн ирсэн 7 мартагдсан гоёл

2021 оны 09 сарын 14

1990-ээд онд мода болж байсан зүйлс эргэн иржээ. Тэдгээрээс танилцуулъя.


Хилэн боолт

1990-ээд онд хэрэглэж байсан энэ боолтыг ашиглан гоёмсог үс засалт хийдэг болсон.

Чокер зүүлт

Хилэн боолтноос гадна янз бүрийн чокерууд эргэн моданд ирсэн.

Хавчаар

Төрөл бүрийн үсний хавчаарыг энэ жил томоохон брэндүүд загварын шоугаараа танилцуулсан билээ.

Дугуй малгай

Энэ малгай нь эмээ малгай гэгддэг ч хамгийн энгийн толгойн гоёл аж. Та үүнийг зөв өмсвөл эмээ шиг огтхон ч харагдахгүй.

Зурагтай цамц

Зузаан цамц, майк, топ бүр палааж хүртэл зурагтай байх нь эргэн мода болжээ.

Жийнсэн куртка

Үүнийг өмсөж үзээгүй өсвөр насны охин гэж байхгүй. Жийнсэн куртка эргэн моданд ирлээ.

Хурц хоншоортой гутал

Хөлийг урт харагдуулдаг хурц хоншоор эргэн мода болсон. Харин уртынх нь хэмжээг стандартаас бүү давуул.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top