ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2021 оны 09 сарын 15

НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.09.15, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 9
  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
  • Наран ургах, шингэх: 06.29-19.06
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Төмөр

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top