Футзалын ДАШТ эхэллээ

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Ц.Энхтүвшин, “ Таван цагариг”

Энэ сарын 12-нд футзалын дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн Литва улсад (Вильнюс, Каунас, Клайпеда хотуудад ) эхэллээ.

1989 оноос эхлэн явагдсан FIFA FUTSAL WORLD CUP нь 1992 оноос хойш дөрвөн жил тутам зохиогдож ирсэн бөгөөд 2020 онд болох байсан тэмцээн цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм.

“Литва-2021” Футзалын ДАШТ-д 24 баг оролцож буй бөгөөд дэлхийн 5 удаагийн аварга (1989, 1992,1996, 2008, 2012), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Бразил, Дэлхийн хошой аварга (2000, 2004), ДАШТ-ий гурван мөнгө, хүрэл медальт Испани, 2016 оны дэлхийн аварга Аргентин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт ОХУ, АНУ гэсэн шилдэг багууд оролцож байгаа бол ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Итали, мөнгөн медальт Холландын багууд  урьдчилсан тэмцээнээс шалгарч чадсангүй ээ.

Мөн Литвын зааланд Ангол, Венесуэлийн шигшээ багууд ДАШТ-ий анхны тоглолтоо хийж байна.

Манай Ази тивээс Иран, Япон, Узбекистан, Тайланд, Вьетнамын шигшээ багууд ДАШТ-д оролцож байгаа бөгөөд Ираны баг бол 2016 оны ДАШТ-ээс хүрэл медаль (Азиас футзалын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны баг) хүртэж, 1992 онд IV байр эзэлж байсан шилдэг багуудын нэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top