“Хангай-21” техникийн болон онолын сургалтаар эхэллээ

2021 оны 09 сарын 14

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран зохион байгуулж байгаа “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургууль техникийн болон онолын сургалтаар эхэллээ.

Дадлага сургуулийн хүрээнд 5 төрлийн техникийн болоод онолын сургалт зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр “Өндрөөс аврах олсны сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Эмнэлгийн тусламж болон эрэмбэлэн ангилалт” сэдэвт  сургалтууд явагдаж байна.

Сургалтыг АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багийн сургагч багш нар удирдан явуулж, сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Өмнөд бүсээс Өвөрхангай, баруун бүсээс Завхан, хойд бүсээс Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын  Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top