ФОТО: MTV Video Music Awards 2021 ёслолын шилдэг мөчүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

АНУ-ын Нью-Йоркт “MTV Video Music Awards” хөгжмийн шагнал гардуулах ёслол боллоо.

Ковидийн хөл хорионд “хэлмэгдээд” байсан тус ёслол энэ жилээс улаан хивсний ёслол, амьд тоглолт, олон зочидтой хуучин хэв маягтаа эргэн орсон юм.
 

1. BDSM Мадонна

Энэ жилийн ёслолыг 63 настай Маонна нээсэн нь гэнэтийн зүйл байлаа. Шагнал гардуулах ёслол түүний Madame X киноны трейлерээр эхэлсэн. Дараа нь гэнэт тайзан дээр гарч ирсэн Мадоннагийн хувцсыг хүмүүс BDSM гоёл байлаа гэж шүүмжилсэн.

2.Женнифер Лопесийн бэлэг

Хоёрхон хоногийн өмнө Венецийн кино наадмын ёслолд Бен Аффлекийн хамт оролцож байсан Женнифер Лопес шагнал гардуулсан. Тэр улаан хивсний ёслолд гараагүй юм.

3. Меган Фокс бие давхар болсон уу?

Хайрт залуу Колсон Бэйкэрээ дэмжихээр Меган Фокс ирсэн. Тэд үерхээд хагас жил болж байгаа. Кортни Кардашьянтай цуг Колсон Бэйкер, Трэвис Баркер нарыг танилцуулахдаа Меган “Нью-Йорк, манай ирээдүйн аав нарын төлөө илүү чанга хашгараач” гэж хэлсэн нь Кортни тэр хоёр бие давхар болсныг илтгэж байгаа мэт байв. Меган хуучин нөхрөөсөө гурван хүүтэй бол Колсон мөн нэг охинтой.  

Трэвис Баркер, Кортни Кардашьян

4. Конор Макгрегор, Колсон Бэйкер хоёрын маргаан

Нанчилдаангүй найр гэж юу байх вэ гэдэг шиг ёслол амгалан тайван өнгөрөөгүй. Холимог тулааны од Конор Макгрегор дуучин Колсон Бэйкертэй зодолдох шахсан. Конор хамт зураг авахуулах гэснийг Колсон үл тоомсорлосноос болсон гэж шар хэвлэлүүд бичсэн ч Конор үгүйсгэж, “Би жижигхэн банди нартай зодолддоггүй. Түүнийг огт танихгүй, мэдэхгүй” гэж хэлсэн юм.

5. Lil Nas X түүхэнд үлдэх үү?

Шуугиан тарьдгаараа алдартай рэп дуучин Lil Nas X-ш энэ үдшийн хамгийн шилдэг үзүүлбэр хийсэн гэж шинжээчид дүгнэсэн. Түүний Industry Baby тоглолт энэ ёслолын түүхэнд үлдэж магадгүй. Lil Nas X энэ дуугаа ДОХ өвчтэй хүмүүст зориулсан юм.

MTV Video Music Awards 2021 шагнал

Оны шилдэг Видео: Lil Nas X — Montero

Шилдэг шинэ дуучин: Оливия Родриго

Оны шилдэг дуучин: Жастин Бибер

Оны шилдэг дуу: Оливия Родриго — Drivers License

Шилдэг хамтлаг: BTS

Шилдэг хамтын ажиллагаа: Doja Cat, SZA — Kiss Me More

Шилдэг поп-видео: Жастин Бибер ft. Даниэль Кесарь, Гивеон — Peaches

Шилдэг хип-хоп-видео: Трэвис Скотт, Young Thug & M.I.A. — Kiss Me More

Шилдэг рок-видео: Жон Мейер — Last Train Home

Шилдэг R&B-видео: Бруно Марс, Андерсон Пак, Silk Sonic — Leave The Door Open

Нийгмийн асуудлыг харуулсан шилдэг видео: Билли Айлиш — Your Power

Шилдэг латинамерик видео: Билли Айлиш & Розали — Lo Vas A Olvidar

Шилдэг найруулга: Lil Nas X — Montero

Шилдэг k-pop-видео: BTS — Butter, Bighit Music Monsta X — Gambler

Шилдэг альтернатив видео: Machine Gun Kelly ft. blackbear — My Ex's Best Friend

Шилдэг операторын бүтээл: Бейонсе, Блу Айви, SAINt JHN, WizKid — Brown Skin Girl

Шилдэг визуал эффект: Lil Nas X — Montero

Шилдэг хореограф: Гарри Стайлз — Treat People with Kindness

Шилдэг тоглолт: Оливия Родриго — Drivers License

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top