Х.Нямбаатар: Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөсөн шийдвэрийг 100 хувь дэмжиж байна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өнөөдөр /2021.09.13/ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой асуудалд тайлбар, мэдээлэл өглөө.

Тэрбээр "Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаж, "Элит" төв дээр 130 хүн хоол идээд л тарцгаасан. Ердөө л ийм үйл явдал болсон. Харин шөнийн 02:30 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст дуудлага ирсэн байдаг юм билээ. Цагдаа нарыг очиход тэнд цаг хэтрүүлж нэлээн хэдэн хүн архи дарс уусан, хоорондоо зодолдсон байдалтай байсан" гэлээ. 

Түүнчлэн "Би энэ байгууллагад ороод найм л хонож байна. Удирдах зөвлөлд 19 хүн байдаг юм билээ. Энэ зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатартай холбоотой асуудал хөндөгдөж, хэд хэдэн удаа сануулах арга хэмжээ авч байсан юм билээ. Э.Цэндбаатарын хувьд өмнө нь "Найрамдал" зусланд шигшээ багийн цугларалтыг шөнө нь хаяад явсан. Халдвар хамгаалалтын журам зөрчсөн. Өнгөрсөн жил нүцгэлж, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн. Ер нь, их спортын төрлүүд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, сахилга баттай байх хэрэгтэй гэдэг зүйл дээр би санал нийлж байна. Тухайн хэрэг гардаг өдөр тэнд шигшээ багийн тамирчин, боксын холбооноос хичээллэж байгаа нэг ч тамирчин байгаагүй. Дандаа зодог тайлсан хүмүүс байсан. Спорт бол сахилга бат, тэндээс л эхэлнэ. Боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг 100 хувь дэмжиж байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(172.68.254.122) 2021 оны 09 сарын 13

tsendbaatariig aldaa zurchil gargahad ni boksiin holbooniihon uda dara sanuulga ugsun bga ugsunch bna getel uuriig ni udii zeregtee avch yvaa sportiin hamt olniihoo sanuulgiig ul toomsorloj iimerhuu heregt gantsaaraa hutgaldaad ahin dahin aldaa zurchil gargaad baihad huuh ni tuiliin zuvuu busad tamirchid zugeer sahilga battai baihad

0  |  0
zochin(162.158.179.45) 2021 оны 09 сарын 13

olymp delhiigees gants medal avahad olon hunii huch hudulmur shingej baij avdag olympiin horoonii erh medeltnuud sport holboodiin udirdlaguud ajiltnuud bagsh dasgaljuulagch emch beltgel hangagch tur zasgiin iveen tetgeleg tatvar tulugch nariin sanhuujilt geh metiin olon hunii huch hudulmur shingej baij olymp delhiigees gants medal avdag getel ene buhniig ul haihran uda dara aldaa zurchil gargaad bga tamirchniig hen baisanch shigshee bagaas hasah ni tuiliin zuvuu

0  |  0
zochin(162.158.178.237) 2021 оны 09 сарын 13

arhi tamhi sogtuuruulah undaa ni mash hortoi uchraas hunii bieiin ed esuudiig uhuulj bdag ym tiim uchraas arhi tamhi sogtuuruulah undaa hereglesen tamirchin yaj ch beltgel hiisen hichneen zaluu tamirchin bsanch temtseen uraldaand ydarch sulidaad amjilt gargaj chaddaggui ym mongolchuud minee arhi tamhi sogtuuruulah undaanaas hol baitsgaaya tegj baij bid amjiltad hurne shu de

0  |  0
zochin(162.158.178.44) 2021 оны 09 сарын 13

tsendbaatar maani uchigdur shigshee bagtaa ergen oroh geed l bi mash ih gemshij bna ah nar uru buu dairaarai geh metiin zuiluud yrij niitelsen bsan shigshee bagtaa ergen oroh geed saimhraad bga ym unuudur tegsen chini delhiin avargad namaig yvuulchaach gants uda bolomj olgooch gej guisan bsan boksiin holboonii udirdah zuvluliin shiidver togloom bish shu de turiin said nymbaatar hurtel boksiin holbooniihnii shiidveriig 100% zuv gej demjsen bna edgeer erh medeltnuudiin shiidver togloom bishee tsendbaatar mini uur zuileer amidralaa huuguud yvahaa bodoo

0  |  0
zochin(162.158.178.103) 2021 оны 09 сарын 13

nymbaatar saidiin yridag tuiliin zuv turiin erh medelten ni bna u hen ni ch bsan zuv zuil hiisnee demjij saishaadag buruu zuil hiigeed bga hundee arga hemjee avdag baih ystoi yu ishig evree urgahaar ehiigee murguh gej yu bicheed bna ve tegeed buruu zuil hiigeed bga humuust chimeegui baigaad baih herguu tsendbaatar udaa daraa zurchil gargaad baihad sigshee bagaas huusen humuusiin buruu gehnuu

0  |  0
Зочин(172.69.45.138) 2021 оны 09 сарын 13

Юун бокс, бокс гэж хийх ажилгүй аятай доншуулчилж явахаар ядарсан иргэдэд хатуу, задарсан мөнгөтэй танилтай зальтай нэгэнд зөөлхөн хуульч, прокурор нартайгаа л тэмц! Авилга, арын хаалга цэцэглэн хөгжүүлсэн хуульч, прокурор нартайгаа үзэлц! Хуулийн засаглалдаа шинэчлэл хий! Солиотой юм

1  |  0
Зочин (172.69.252.138) 2021 оны 09 сарын 13

Хаяө муутай залуу юм даа. Өвлийн хүйтэнд талбай дээр жагсаал хийж ард олны дэмээр эрх мэдэл ,албөн тушаалд хүрчихээр 360 эргэчихдэг юм бна\n Ингэж л ард түмний төлөө тэмцэгчийн дүрээр гарч ирээд ишиг эврээ ургахаар гэдэг болж байна даа.

2  |  0
Зочин (172.69.252.138) 2021 оны 09 сарын 13

Хаяө муутай залуу юм даа. Өвлийн хүйтэнд талбай дээр жагсаал хийж ард олны дэмээр эрх мэдэл ,албөн тушаалд хүрчихээр 360 эргэчихдэг юм бна\n Ингэж л ард түмний төлөө тэмцэгчийн дүрээр гарч ирээд ишиг эврээ ургахаар гэдэг болж байна даа.

1  |  0
Top