Ерөнхийлөгч ХАЛДВАРААР НАС БАРСАН иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдвараар 973 хүн нас бараад байна. Өнгөрсөн дөрвөн хоногт л гэхэд, халдвараар 54 хүн нас барлаа. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.09.13/ халдвараар нас барсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, гашуудаж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр яг одоо Төрийн ордонд болж байгаа “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цар тахал үргэлжилсэн амаргүй цаг үед энэхүү зөвлөлдөх уулзалт болж байна. Дэлхий дээр 4.6 сая хүн КОВИД-19 халдварын улмаас нас бараад байна. Манай улсын хувьд 232 мянга гаруй иргэн цар тахалд өртөж, өнөөдрийн байдлаар 963 хүн нас барлаа. Аюулт цар тахлын улмаас амь насаа алдсан ард иргэдийнхээ ардаас харамсан гашуудаж байна. Тэдний ар гэр төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн халдвараар нас барсан 963 иргэний ард гэрт эмгэнэл илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зрчин(192.82.82.181) 2021 оны 09 сарын 13

нас барсан хүний тоо чинь 1000 давсан биз дээ

0  |  0
Top