Израилийн арми ХАМАС бүлэглэлд цохилт өгөв

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 11

Израилийн арми Газын зурвасаас тус улс руу пуужин харвасны хариуд ХАМАС бүлэглэлийн цэргийн цогцолбор, агуулах руу цохилт өгчээ.

Израилийн арми Twitter хуудсаараа дамжуулан мэдээлснээр ХАМАС Газын зурвасаас ирж буй бүх дайралттай холбоотой аж.

Израилийн Газын зурвастай хиллэх хилийн ойролцоо пуужингаас сэрэмжлүүлэх дохио баасан гарагийн орой дуугарсан байна.

Сүүлийн үед хил дамнасан хүчирхийлэл ихсэж байгаа нь байдлыг хүндрүүлж байна гэж Израилийн цэргийнхэн мэдээлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top