Хурандаа С.Ганбямбыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар томилов

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч болон орлогч дарга нарыг шинээр томиллоо. Албан тушаалд томилсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Тамгын газрын дарга Я.Содбаатар ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнд уншиж танилцууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар хурандаа С.Ганбямбыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар, бригадын генерал Ч.Цогтжаргалыг орлогч даргаар тус тус томилсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top