Энэ жил 20 орчим мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2021 оны 09 сарын 10

ХХААХҮЯ-аас төв суурин газрын хүн амын дотоодын махны нөөцийг бэлтгэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ жил нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан 20 орчим мянган тонн мах бэлтгэх зорилт тавьж зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа бөгөөд хүрээнд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно.

Зээлийн хүү нь жилийн 3 хувь бөгөөд 7.65 хувийн хүүгийн зөрүүг Засгийн газар төсөвт суулган шийдвэрлэхээр болжээ. Махны нөөц бэлтгэх 17 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, арилжааны банкинд судалгаа нь хийгдээд явж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top