КОВИД-19 халдвар тараасан хэргээр таван жилийн хорих ял авчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

Вьетнамын иргэн Лэ Ван Три гэгч гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчин, коронавирусний халдвар тараасан хэргээр таван жилийн хорих ял авчээ.

Тэрбээр 21 хоногийн гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчин, халдварын голомт болсон Хо Ши Мин хотоос төрсөн Ка Мау муж руу явж, бусад хүмүүст аюулт өвчин тараасан хэмээн мужийн ардын шүүх үзсэн байна.

28 настай залуу долоодугаар сарын 7-нд халдвар авсан нь батлагджээ. Түүнээс болж гэр бүлийнх нь гишүүд болон түүний үйлчлүүлсэн нийгмийн халамжийн газрын ажилтнууд зэрэг найман хүн халдвар авснаас нэг нь наймдугаар сарын 7-нд нас барсан тухай шүүх мэдээлжээ.

Вьетнам улсад халдварын нийт 540 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 13300 орчим хүн энджээ. Халдвар, нас баралтын ихэнх нь тохиолдол нь энэ оны дөрөвдүгээр сараас хойш бүртгэгдсэн байна. Халдварын тархалт өндөр Ханой болон Хо Ши Минь хотуудад сүүлийн хэдэн сар хөл хорионы хатуу дэглэм үйлчилж байна.

Тус улсад коронавирусний халдвар тараасан хэргээр хэд хэдэн хүн ял аваад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэч(172.69.252.136) 2021 оны 09 сарын 09

ёстой сайхан туршлага\nманайх авч хэрэгжүүлмээр байна тэгвэл короно баяоьай

0  |  0
Top