МАХН-ы лидерүүд МАН-д ямар албан тушаалд очих вэ?

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын байгуулсан МАХН 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-тай нэгдэв.

Улс төрийн хүрээнд өрнөсөн энэ үйл явдлыг ажиглагчид МАХН-ын дарга С.Энхбаяр эрх баригч МАН-ын удирдлагуудтай тодорхой албан тушаалын тохиролцоотойгоор хийсэн үйлдэл гэж харж байв. Үүнийг нотлох мэт 10 сард болох УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг 95 хувийн саналаар дэмжихээр болсон байна.

Үнэндээ Н.Энхбаярын байгуулсан МАХН-ыг ганц хүний эрх нам гэж хэлж болох хэдий ч Н.Энхбаярыг улстөрд өдийг хүртэл “бөх амьтай” байлгахад зүтгэсэн хэд хэн хүмүүс бий. Тэднийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүлж байсан ч мань эр өнгөрсөн хавар МАХН-аас гарч, АН-ын гишүүн болсноор “сураг алдарсан”.

Тэгвэл МАХН-ын дарга асан Н.Энхбаяр МАН-тай нэгдсэнээр, өөрийг нь өдийг хүртэл дэмжиж, хамт зүтгэж ирсэн намынхаа журмын нөхдөөс хэн хэнийг албан тушаалд хүргэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга, Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд асан Э.Эрдэнэжамьян, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, ШӨХТГ-ын дарга асан Д.Мөнхтөр, Түмтийн дарга С.Ононбаяр нар эхний ээлжинд албан тушаалд очих болов уу гэсэн таамаглал байна. Эдгээр залуус МАХН-ыг байгуулсан цагаас хойш өдийг хүртэл намдаа, даргадаа үнэнчээр зүтгэсэн.

Харин Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нарын хувьд албан тушаалд хүрэх хоёрдугаар эгнээнд тавигдаж байгаа бололтой. Тэдний тухайд өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсны зэрэгцээ нас намба, ажлын ачаалал даах талаасаа ингэж үнэлэгдэж байгаа гэнэ.

Тэгэхлээр МАХН-ын дарга асан Н.Энхбаяр, эрх баригч МАН-аас эхний ээлжинд нэр дурьдагдсан өөрийн намын Б.Тулга, Э.Эрдэнэжамьян, З.Баянсэлэнгэ, Д.Мөнхтөр, С.Ононбаяр нарыг сайд, дэд сайд, агентлагийн даргаас доошгүй албан тушаалд томилуулахаар зүтгэх нь тодорхой.

МАН-ын удирдлагууд Н.Энхбаярын тавих дээрх хүсэлтийг ямар нэг аргаар шийдвэрлэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Эс бөгөөс Н.Энхбаяр МАН-аас гарч, МАХН-аа сэргээж, МАНАН-ийн эсрэг гудамжны “тэмцэл”-ээ үргэлжлүүлнэ гэж “сүрдүүлэх” нь тодорхой юм.

Ямартай ч энэ намар Намбарын Энхбаярын улс төр хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.

Эх сурвалж: factnews.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.23.130) 2021 оны 09 сарын 07

Юу хийсэн гэж албан тушаалаар шагнуулах гээд бнаа

1  |  0
Энжи(192.82.74.248) 2021 оны 09 сарын 07

Баянсэлэнгэ авгай ХНХЯ-ны дэд сайд Тулга БОАЖ-ын сайд уйлдаг Эрдэнэжамъяан ХЗДХ-ын дэд сайд болохоор зүтгэж байгаа бх

0  |  0
mongol(202.126.88.61) 2021 оны 09 сарын 07

Alban tushaaliin naimaa, avilgaliin zagalmailsan etseg urt shar deeltei hunees bolgoomjil . Baas hatanch omhii n arilahgui!

0  |  0
Шилээ(192.82.73.78) 2021 оны 09 сарын 07

Урвагчдаас салах нь зөв. Дахиад л урвана.

1  |  0
БАГШ(202.9.47.22) 2021 оны 09 сарын 07

ХЭН НЭГНИЙГ НЬ СУИС-Н ЗАХИРАЛААР ТАВЬЧИХАА...... ТЭНД 65 НАСТАЙ ЧАВГАНЦ СУУДАЛ БӨГЛӨӨД СУУЖ БНА.

1  |  0
тас(192.82.91.81) 2021 оны 09 сарын 07

нэг л урвасан бол дахиж урвахгүй гэсэн баталгаа байдаггүй юмдаа.мөн ч олон монголын шилдэг хүмүүс урвагчдын балгаар алтан амь эх орноо алдаж байсан.н.энхбаяр....төрөөс аль болох хол байх болтугай.

1  |  0
Top