SOS: Эд хөрөнгийн маргааны улмаас дүүгээ эхнэртэй нь хөнөөжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Өнгөрөгч амралтын өдөр хоёр хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд оршин суух хаягтай 61 настай иргэн С, түүний эхнэр болох 61 настай Б нар есдүгээр сарын 5-ны өдөр биедээ олон тооны шархтайгаар нас барсан байх нь олджээ.

Энэхүү хэргийн тухай дуудлагыг гэмт этгээд өөрөө цагдаагийн байгууллагад өгсөн гэх бөгөөд тэрбээр хоёр хүний амь нас хохироосон болохоо утсаар мэдэгдсэн байна.

Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг шалгалт явуулахад, гэмт этгээд болох 65 настай эрэгтэй Б гэгч нь архидан согтуурсан үедээ дүүгийнхээ хүзүү, нурууны хэсэгт нийт найман удаа, бэрийнхээ хэвлий гар хэсэгт таван удаа хутгалж, амь насыг нь хохироосон байжээ.  Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба одоогоор талийгаач нар нь хэрэгтэнтэй эд хөрөнгийн маргаантай байсан нь тогтоогдоод байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.92.111) 2021 оны 09 сарын 07

Урд насандаа сайд дарга/их хурлын гишүүн байсан юм байхдаа, энэ нөхөр

0  |  0
Matilda(154.66.132.133) 2021 оны 09 сарын 07

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19

0  |  0
дархан(192.82.72.200) 2021 оны 09 сарын 06

миний таних 43 тай авгай 3 хүүхдээ аваад нөхрөөсөө салж байгаа 3 хүүхдийн тэтгэмжээр нь амьдарна ч гэх шиг. аав нь сайн хүн байлаа гэхэд ээж нь заваан завхай муугаасаа болж салахад хүрч 3 ын 3 хүүхэд тамлаж байх гэж дээ. эрчүүдийг буруутгаж байхаасаа өмнө эмэгтэйчүүдэд маш их асуудал. юун хүчирхийлэл эмэгтэйчүүдэд хүчирхийллийн ихэнх асуудал байгаа

0  |  0
бодит үнэн(192.82.72.200) 2021 оны 09 сарын 06

зарим хүүхнүүд хормой сул, архи тамхи хэрэглэдэг дэндүү шуналаасаа болж үр хүүхэд өнчрүүлж эр нөхрөө доромжилж байгаа нь харамсалтай. бүх юман дээр эрчүүд буруутгагдана төлбөр мөнгө нэхсэн хүүхнүүд л байхын. эмэтэйчүүд хэт завхайрч үг даахгүй маргалдаж эр нөхрөө хууль цагдаад өгснөөр гэр бүл салалт дэндлээ. \nхэн хохирох вэ гэвэл үр хүүхэд хохироод цагдаагийн олз л болж байна.

0  |  0
Top