Тусгаарлалтад байсан жолооч нар нэгийнхээ аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд энэ сарын 4-ний шөнө аймшигт хэрэг гарчээ. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус газар тусгаарлалтад байсан жолооч нар архидан согтуурсны улмаас нэгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан гэнэ.

Энэ талаар Цагаанхаданд тусгаарлагдаж буй жолооч Я-аас зарим зүйлийг тодрууллаа.


-Хэргийн талаар товчхон ярихгүй юу?

-Нэг өрөөнд тусгаарлагдаж байсан залуусын дунд ийм харамсалтай хэрэг гарчихлаа. Уг нь тусгаарлалтад байна гэдэг бол гаднын хүнтэй харилцаанд орохгүй, гадагшаа гарахгүй байна гэсэн үг. Гэтэл хаанаас ямар тохиолдлоор гэдэг нь тодорхойгүй шалтгаанаар нэг өрөөнд тусгаарлалтад байсан жолооч нар архи авч уугаад учир битүүлгээр нэг залуугийн аминд хүрчихлээ. Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэм тавьж, зохион байгуулж удирдаж байсан хүмүүс нь л энэ асуудал дээр хариуцлага хүлээх ёстой. Мэдээж тэр шөнө харуулд гарч байсан харуулаас илүүтэй тусгаарлалтыг гол зохион байгуулж байсан, ерөнхий зохион байгуулагч нарын хайнга байдлаас л ийм зүйл болсон. Одоо энэ асуудлаас болж Гашуунсухайт боомт дээр жолооч нарын дунд үймээн болж байна. Яагаад тусгаарлалтад байсан хүн гадагшаа гарав, архи уув. Яагаад тусгаарлалтад байсан хүн нэгнийхээ аминд хүрэв. Маш ноцтой асуудал биз дээ.

-Өрөөндөө хэдүүлээ хэд хоног тусгаарлагддаг юм бэ?

-Нэг өрөөнд угаасаа дөрвөн хүн тусгаарлагддаг юм. 14 хоног тусгаарлана гэчихээд одоогийн байдлаар 45 хоног тусгаарлагдсан хүн хүртэл байна. Мөн дээрээс нь энэ тусгаарлалтын байрыг бизнес гэж харах болсон. Нэг жолооч нэг хоноход тусгаарлалтын байранд 130 мянган төгрөг төлдөг. Нэг өрөөнд дөрвөн хүн орно. Тэгэхээр нэг хоногт нэг өрөөнөөс 520 мянган төгрөг орж байгаа юм. Энэ үнэдээ хоол нь багтдаг. Жолооч нар сүүлдээ бүр гайхаж байна. Үнэн ч юмуу, худлаа ч юмуу. Жолооч нараас шинжилгээ авах үед нэг жолоочоос нь  сул эерэг хариу илэрсэн гээд гарчихдаг. Тэгэхээр бүгдийнх нь тусгаарлалтын хугацааг дахиад 7-14 хоногоор сунгачихдаг. Тэр сул эерэг гэж гарсан хариугаа хот руу явуулж, шинжлүүлдэг юм байна. Хариу нь ирэх гэсээр байтал хоног хугацаа маш их ордог.Хотод очихоор нөгөө хүнийх нь хариу эрүүл гарчихсан ч удаа бий. Эцэст нь нөгөө жолооч нь гомдолтой хоцордог.  Иймэрхүү асуудлаас болж, жолооч нарын дунд бөөн бухимдал үүсч байна. Ажил төрлөө алдаж байна. Эцэст нь нэгнээ хүртэл хөнөөчихлөө. Бас нэг жишээ бол, тусгаарлалтын  үеэр ээж нь нас барсан жолоочийг ар гэр рүү нь явуулсангүй. Мэдээж хилийн бүс рүү орох гэж байгаа бол тусгаарлалтын хоногоо дуусгаад цаашаа нэвтрэх нь зөв. Гэтэл тэр жолооч буцаад хот руу ээжийнхээ буяны ажилд оролцохыг хүсэхэд  яагаад явуулж болохгүй гэж. Энэ мэтчилэн утгагүй асуудал их байна.

-Жолооч нар нэгийнхээ аминд хүрсэн энэ асуудал бол яалт ч үгүй тусгаарлалтын дэглэм ямар байгааг харуулж байна?

-Тусгаарлалтын горим бол алдагдсан. Үүнээс гадна энэ тусгаарлалт гэж хийгдэж байгаа асуудал өөрөө маш их утгагүй. Юу гэвэл, тусгаарлалтад байх хугацаандаа өвчин дотроосоо авчихдаг тохиолдол ч гарч байгаа. Уг нь эрүүл гэдгээ нотлоод цаашаагаа тээвэрт орох гээд байгаа шүү дээ. Гэтэл тусгаарлалтад дотроо өвчин аваад байгаа байхгүй юу.

-Яг тийм тохиолдол гарсан уу?

-Тэр асуудлаас болж сая Хятадын талаас хоёр долоо хоног  хил хааж, өнгөрсөн долоо хоногт нээлээ. Дотроо өвчлөл гараад байдаг. Энд байдал үнэхээр холион бантан болж байна. Холбогдох хүмүүст нь хариуцлага тооцмоор байна.

-Тусгаарлалтад байгаа жолооч нарын асуудлыг хариуцаж байгаа гол газар нь УОК уу?

-Н.Амарзаяа гэж Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч энд томилогдсон. Манай жолооч нар энэ хүнийг огцрохыг шаардаж байна гэв.

Харамсалтайгаар амиа алдсан талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдоход “Энэ асуудалд үнэхээр их гомдолтой” байгаагаа илэрхийлсэн Тэд шаардлага гарвал хэвлэл мэдээлэлд хандах тухайгаа ч мэдэгдсэн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(172.69.252.140) 2021 оны 09 сарын 12

Za jogooch naraa turiin dor amidrana shuudee ardchilal gedeg ni dur duraaraa yu durtaigaa hiihiin ner bish shuudee huuliin dor adil tegsh amidrahiig l ardchilal genedee ta buhen bugdeeree eruul saruul baij 2 ulsiin hileer orj garna shuudee busdaar dur duraaraa yu durtaigaa hiideg durgui hurgesen hen negiigee muulaad huuli turgui yum shig baih ni ardchilal bish anarhizm bolj baigaanshdee bi bol ter haraal idsen amarzayag buruu yum hiihgui bgaa l gej bodoj bna

0  |  0
123(66.181.183.42) 2021 оны 09 сарын 11

Muusain haltar jolooch nertei guilgachid nre bur dawraad baigaarai pzidaanuud mini. Haa gazar haraal helj arhi gudarch arichaagui zan gargachaad odoo hun buruutgaa shaagd. Umhiirsun muusain arhichid mini hunshig baisan bol yu gej iim um boldiin. Ene Amarzaya arhi awaachij ugsiimuu tanart yu hutsaad bgan

0  |  1
Зочин(202.126.88.40) 2021 оны 09 сарын 06

Амарзаяа гэж ямар амитан байдын бэ?

0  |  0
Гос(202.126.90.23) 2021 оны 09 сарын 06

Би очоод наад хэдэн тэнэг авгайг чинь зайлуулаад !!!зохион байгуулалтыг нь цэгцлээд янзалчихмаар л байна!!! Даанч ........

0  |  0
mongonii toloo l(202.55.191.130) 2021 оны 09 сарын 06

za ch dee. hotiin tansag buudal l 130000 togrog ch dee. deer ni gantsaarai orj hondog ch dee.albaar udaan barij naad hvmvvs mongo olood bgaa yum bish uu dee. nvvrs garah ni chuhal bus harin mongolchudaa shlij mongo oloh arga sedjee dee

0  |  0
mongonii toloo l(202.55.191.130) 2021 оны 09 сарын 06

za ch dee. hotiin tansag buudal l 130000 togrog ch dee. deer ni gantsaarai orj hondog ch dee.albaar udaan barij naad hvmvvs mongo olood bgaa yum bish uu dee. nvvrs garah ni chuhal bus harin mongolchudaa shlij mongo oloh arga sedjee dee

0  |  0
mongonii toloo l(202.55.191.130) 2021 оны 09 сарын 06

za ch dee. hotiin tansag buudal l 130000 togrog ch dee. deer ni gantsaarai orj hondog ch dee.albaar udaan barij naad hvmvvs mongo olood bgaa yum bish uu dee. nvvrs garah ni chuhal bus harin mongolchudaa shlij mongo oloh arga sedjee dee

0  |  0
уншигч(202.55.191.42) 2021 оны 09 сарын 06

Бохь Амарзаяа юу?! Тэр байхгүй байсан ч бүтэхгүй газар.Угаасаа машин нь ихдээд ачааллаа дийлэхгүй байгаа газар шүү дээ.Ихдээ л 3н мянган,хоёр чиргүүлтэй машин байхад л болох газар.Юун 15,6 н мянган жолооч вэ?.Наана байгаа жолооч нараа машин тэргээ цөөл бийсда.Тэгэж байж журмандаа орно.

1  |  0
зчин(192.82.80.66) 2021 оны 09 сарын 06

угаасаа жолооч нар бүтэхгүй орос шиг төмөр зам л яаралтай хэрэгтэй бүгдийг нь гэр лүү нь хөөж явуул балайнууд улс оронд хэрэг болж байгаа юм алга худлаа л өвчин тарааж байна

0  |  1
Z(202.9.46.79) 2021 оны 09 сарын 06

Бохь Амарзаяа юу чадахын бэ. Балай эргуу мунхаг авгайг зайлуулаа

2  |  0
Top