ТАНИЛЦ: 95 жилийн түүхтэй барилгын салбарын шилдэгүүд

2021 оны 09 сарын 03

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 95 жилийн түүхийг бичилцэж яваа бүтээн байгуулалтын салбарынхан жил бүрийн есдүгээр сарын  эхний долоо хоногийн сүүлийн өдрүүдийг “Барилгачдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэн ирсэн.

“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, "Барилагчдын талбай"-д бүтэн жилийн хугацаанд тугийг нь мандуулан, алдаршуулдаг уламжлалтай.

Ковид цар тахалын улмаас цахим байдлаар 2021 оны шилдэг 12 аж ахуйн нэгжийг шалгарууллаа.

Талбайд туг мандуулах ёслолын арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан шагналыг гардуулсан юм.

Нээлтийн арга хэмжээнд БХБ-н сайд Б.Мөнхбаатар, БХБ- ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газрын дарга нар, мөн  БХТ -ийн захирал Ц.Амарсанаа болон холбогдох албан тушаалтнуудын төлөөлөл биечлэн оролцож, цахимаар нийт барилгын салбарынхандаа мэнд дэвшүүллээ.

Ийнхүү 2021 оны барилгын салбарын шилдэг 12 аж ахуй нэгжийг алдаршуулан дуудаж, “Баганат өндөрлөг” бүхий цом, өргөмжлөлийг гардуулан, тугаа мандууллаа.

Барилга угсралтын чиглэлээр

  • "Химон конштракшн" ХХК,
  • "Томобюлдинг”ХХК,  "Макс өргөө" ХХК,

Инженерийн шугам сүлжээний чиглэлээр

  • "Билгүүн-од" ХХК,

Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр

  • "Мон цемент билдинг материалс" ХХК,
  • "Байгууламж Од" ХХК,  “МСМ групп” ХХК,

Зураг төслийн чиглэлээр

  • “Барилга байгууламж” ХХК,
  • “Урбан девелопмент консалтинг групп” ХХК
  • “Хайдродизайн прожект”ХХК,
  • “Эрдэнэт үйлдвэр”8
  • “Ганбиж” ХХК  тус тус шалгараад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top