Дэлхийн шатрын олимпиадад манай улсын баг тэргүүн хэсэгт тоглоно

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

Дэлхийн шатрын холбоо олимпын наадмыг таслалгүйгээр үргэлжлүүлэхийн тулд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн Дэлхийн шатрын онлайн олимпиадыг 2021 онд дахин зохион байгуулахаар болсон. Улмаар өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 15-ны хооронд www.chess.com цахим сайтаар зохион байгуулж байна.

Энэхүү олимпиадад 155 улсын баг, тамирчин таван хэсэгт хуваагдан оролцож байгаа юм. Харин Монгол улсын хувьд энэ жил дахин дэлхийн шилдгүүдийн хамтаар тэргүүн хэсэгт тоглохоор болсон.

Дэлхийн шатрын холбооны 2021 оны онлайн олимпиадад Монгол Улсын баг тамирчид оролцохтой холбогдуулан Монголын шатрын холбооноос Олимпиад зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл энэхүү ажлын хэсгийн гуравдугаар хурал болжээ.

Хурлаар Дэлхийн шатрын онлайн олимпиадад оролцоход тохирох танхимыг бэлтгэх, олон нийтэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх, компьютер тоног төхөөрөмжийн нөхцөлийг хангах зэрэг сэдвээр ярилцсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top