Манай улсын Зэвсэгт хүчний баг хагас шигшээд шалгарлаа

2021 оны 08 сарын 30

"Танкийн биатлон 2021" олон улсын тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн ахмад Р.Ариунболд захирагчтай 3 дугаар экипаж өчигдөр /2021.08.29/ уралдсан байна.

Тус экипаж нь 24 минут 14 секундын амжилттайгаар устгах ёстой байгаа бүрэн устгаснаар гараандаа 2 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ. Ингэснээр манай улсын Зэвсэгт хүчний баг ганцаарчилсан уралдааны төрөлд устгавал зохих 15 байгаа бүрэн устгаж, нийт 1.14.31 цагийн амжилттайгаар 7 дугаар байранд орсон бөгөөд дараагийн буухиа уралдаанд оролцох болзлыг хангасан байна.

Олон улсын энэхүү тэмцээн нь ганцаарчилсан болон буухиа уралдаан гэсэн 2 үеэр зохион байгуулагддаг ба нэгдүгээр дивизионд оролцсон 11 багаас 8 баг буухиа уралдаан буюу хагас шигшээд шалгарч, хагас шигшээ уралдаанаас 4 баг шигшээ уралдаанд шалгарах зарчмаар явагддаг байна.

Дашрамд сонирхуулахад, манай баг тамирчид өнөөдөр хагас шигшээгийн өнгө, дарааллаа сонгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top