Алдаа зөрчил, шалтгаан нөхцөлийн тухай мэдээллийг авч байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 29

Дорноговь аймгийн прокурорын газар нь Прокурорын байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн байгууллагын үйл ажиллагаанд инновацийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээнд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, олон нийтэд мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилго бүхий “масс мессэж” үйлчилгээг “Скайтел” ХХК-тай хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ үйлчилгээ нэвтэрснээр хяналтын ажлын чиглэлээр харьяа мөрдөн шалгах болон зөрчил шалган шийдвэрлэх байгууллагын удирдлага болон алба хаагчдын нэгдсэн групп үүсгэж хяналтын ажлын явцад гарч буй алдаа зөрчил, түүнд нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгах талаарх мэдээллийг тухай бүр нь гар утсанд нь мессеж хэлбэрээр илгээж анхааруулга зааварчилга, зөвлөмжийг хүргүүлэх боломж бүрджээ.

Түүнчлэн Дорноговь аймгийн 18.000 гаруй иргэдийн гар утасны дугаараар нэвтрэх боломж бүхий нэгдсэн групп үүсгэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулах, сэрэмжлүүлэг бүхий мэдээллийг гар утсанд нь тогтмол илгээж байна.

Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр 1 удаа 68 алба хаагчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 10.685 иргэнд “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” талаар 1 удаа, мөн 10.742 иргэнд “Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдэд Зөрчлийн хуулиар хүлээлгэх хариуцлагын” талаар 1 удаа нийт 4 удаа 21.662 иргэнд масс мессэжийг хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top