АТГ: Эрүүгийн дөрвөн хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 73 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс дөрвөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 574 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлэх, найман хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 560 хэрэг шалгагдаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top