ШАТАР: Азийн аваргаас Т.Мөнхзул хүрэл медаль хүртлээ

2021 оны 08 сарын 26

Монгол Улс эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын онлайн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Азийн Шатрын холбооноос дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор Ази тивийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 2021 оны наймдугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд www.tornelo.com платформ дээр зохион байгуулсан байна.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Үндэсний шигшээ багийн тамирчид болох МУГТ, ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул ЭОУМ Т.Мөнхзул нар оролцжээ. Тэмцээнд 15 орны 74 шилдэг шатарчидтай өрсөлдөж Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин ЭОУМ Т.Мөнхзул 9 өрөгөөс 6,5 оноотойгоор хүрэл медаль хүртсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top