СХД: Хүүхэд залуучуудын театр энэ оны сүүлээр ашиглалтад орно

2021 оны 08 сарын 23

Хотын дарга Д.Сумъяабазар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон бусад албаныхан Хүүхэд залуучуудын театрын барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.

Тодруулбал, Хотын дарга Д.Сумъяабазар “Хүүхэд залуучуудын театр”ын барилгыг ашиглалтад оруулахад дутагдаж байгаа эд материал, хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Мөн Нийслэл, дүүргээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар есдүгээр сарын 5-ны дотор бичиг баримтаа бүрдүүлэн ирэхийг Соёлын дэд сайд М.Батбаяр болон уг барилгын ажлыг хариуцаж байгаа  компанийн удирдлагуудад даалгалаа.

Ингэснээр дутагдаад байгаа хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж Хүүхэд залуучуудын театрыг энэ оны сүүл гэхэд ашиглалтад оруулах бүрэн боломжтой болж буй талаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотголоо. Мөн дүүргийн 12 давхар барилгын явцтай танилцлаа. Тус барилга ашиглалтад орсноор дүүргийн иргэд нэг дороос төрийн үйлчилгээг авах бүрэн боломжтой болох юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Даш(203.91.115.52) 2023 оны 06 сарын 27

Мал адгууснаас дор харанхуй бүдүүлэг нийгэмд ганц зул бадраах гэхээр тосыг нь цөлмөж залгиад урагш нь явуулдаггүй бирдийн шуламсууд одоо бас энэ жилийн сүүлч болгоод л цаашлуулж сажлууллаа тэгснээ дахиад л хойт жил тэгснээ бүр өөр зориулалтын хувийн хэрэгцээний эдлэн болоод бирдийн замаар талийж одох вий гэхээр дотор харанхуйлах юм Хүн төрөлхтний уураг тархины дархлаа соёлыг нь булшилж тухайн ард түмнийг устгадаг биз!!

0  |  0
С.Даш(203.91.115.52) 2023 оны 06 сарын 27

Мал адгууснаас дор харанхуй бүдүүлэг нийгэмд амин чухал ганц зул бадраах гэхээр идэж уугаад урагшаа явуулдаггүй юмуу!! Одоо энэ оны сүүлчээр болгоод сунгачихлаа!! Тэгснээ хойт жил тэгснээ өөр зориулалтын хувийн хэрэгцээний юм болоод явчихвийдээ!! Үмхийрсэн бузар бирдийн нийгэм ард түмнийг уураг тархины дархлаа соёлыг нь булшилж байж устгах бодлогоос СХД ийн ард түмэн сэрэмжлэн тэмцэх хэрэгтэй!! Шүү!!

Top