СБД: 150 хүүхдийн суудалтай шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

2021 оны 08 сарын 23

Сүхбаатар дүүргийн цэцэрлэггүй байсан 12 дугаар хороонд 150 хүүхдийн суудалтай шинэ цэцэрлэгт багачуудаа хүлээн авахад бэлэн боллоо. Тус цэцэрлэгийг дүүрэг орон нутгийн төсвийн хөрөнгөөрөө 8 айлын газрыг чөлөөлж, бүтээн байгууллаа. СБД-ийн 12 дугаар хороо нь цэцэрлэгийн насны 600 орчим хүүхэдтэйгээс 400 гаруй нь цэцэрлэгт хамрагдах боломжгүй цэцэрлэг нэн эрэлттэй байсан юм. Энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор нэмж 150 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top