Аварга Э.Оюунболд, арслан Ц.Содномдорж нар ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ өглөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. 

Тавын давааны эхэнд улсын аварга Э.Оюунболд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Эрхэт Монгол" группийн бөх, аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодсон.

Түүнчлэн аварга П.Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн харьяат, Аймгийн арслан Д.Төрболдод өвдөг шороодож, тахимаа өглөө. 

Яг энэ цаг мөчид улсын аварга Э.Оюунболд болон улсын арслан Ц.Содномдорж нар допингийн шинжилгээ өгч байна. Э.Оюунболд аваргын хувьд гурвын даваанд арслан Ц.Содномдоржийг амлаж барилдан, өвдөг шороодуулсан. Хоёр бөх барилдааны өмнө шөвгөрсөн ч, эс шөвгөрсөн ч допингийн шинжилгээ өгнө гэж МҮБХ-нд мэдэгдсэн тул ийн хоёул шинжилгээ өгч байгаа аж. 

Өнөөдрийн барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзэж байна. 

ТАВЫН ДАВААНЫ ДҮЙЗ
 

  1. Г.Эрхэмбаяр У.ав - Б.Хадбаатар А.а
  2. П.Бүрэнтөгс  У.ав - Д.Төрболд А.а
  3. Э.Оюунболд У.ав  - Э.Нямаа А.а
  4. Н.Жаргалбаяр У.з - Ц.Адьяа А.а
  5. Б.Батмөнх У.з - Ш.Дарханбат У.н 
  6. М.Бадарч У.з - Б.Чимэдвандан У.н
  7. Б.Бат-Өлзий У.х  - Х.Оргилболд А.а
  8. Д.Анар У.х - Н.Батсайхан А.а
  9. Д.Бат-Эрдэнэ У.х - Б.Уртнасан А.з
  10. Б.Зоригтбаатар У.х - Г.Өсөхбаяр А.а
  11. Ч.Хөхчирэнгэр У.н - Г.Жамбалдорж Ц.а
  12. Л.Батзориг У.н - Т.Довчинсэмбээ А.а
  13. Д.Амарсайхан У.н - Э.Ууганбаяр А.а
  14. Д.Хүдэрбулга У.н - Э.Мөнхбаатар А.а
  15. Ц.Мөнхбаяр У.н - Э.Энх-Амгалан А.з
  16. О.Мөнх-Эрдэнэ У.н - Э.Мөнхжаргал А.з

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sss(202.9.40.10) 2021 оны 08 сарын 18

bugd doping heregleed bugd unaad ugluu 16-aas bish yadaj 64-t uldsen buh buhchuudees shinjilgee awahgui bol doping heregleed l unaad ugdug bolood udaj bn

0  |  1
зочин(202.55.191.194) 2021 оны 08 сарын 17

5-ын даваа ямарч сонирхолгүй боллоо\n

0  |  0
зочин(192.82.81.21) 2021 оны 08 сарын 17

Эд нараас допингийн шинжилгээ аваад ямар хэрэг байна, ямар допинг хэрэглэснийг нь шийтгэж чадах хоншоортэй биш, тэнэгтэж дуусахгүй юм аа энэ бөхийн холбоо нэртэй малууд

0  |  0
Top