Амьдрал 3.0 хиймэл оюуны эринд хүн байхуй

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 16

“Монсудар” хэвлэлийн газраас  зохиолч Макс Тегмаркийн “Амьдрал 3.0 хиймэл оюуны эринд хүн байхуй” хэмээх зохиолыг хөрвүүлэн гаргалаа.

Энэхүү бүтээлийг англи хэлнээс Г.Үүрмандах, Монголын хиймэл оюун ухаан судлалын нийгэмлэг НҮТББ-ын хамт олон хамтран орчуулсан бол орчуулгын редактор М.Бямбасайхан, редактороор Б.Батбаатар, Д.Очирмаа, Б.Одончимэг, Ж.Хишигжаргал, номын дизайнераар С.Батжаргал ажиллажээ.

Энэ ном нь дэлхий болон түүнээс уужим орон зайд амьдрал, оюун ухаан, ухамсрын агуу ирээдүйн талаарх эрэл хайгуулд тулгарах сорилт, бидний хийх сонголтыг чиглүүлэх гайхалтай гарын авлага юм. Макс Тегмарк энэхүү номондоо хиймэл оюуны талбарт гарсан сүүлийн үеийн ололтууд болон хиймэл оюун хэрхэн хүмүүний оюунаас илүү гарахыг маш ойлгомжтой тайлбарласан гэдгээ хэлсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

Б.Цэлмүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top