СУРВАЛЖИЛГА: “Тахилт хайрхан транс”-ын тарьсан тарчлаан-1

2021 оны 08 сарын 14

БУТТАЙН БУЛАГАА БУЛШЛУУЛСАН НЬ

Монголын их говь мөхлийн ирмэгт ирээд байна. Уудам тэнүүн тал нутгийг нь шүүрэн шанага шиг болгож, ухсан нүх, хуссан замаар дүүргэж орхижээ. Уугуул нутагтаа тайван амьдрахын аргагүйд хүрсэн малчин зон олны дуудлагаар манай сонины сурвалжлах баг Дорноговь  аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумын 11 багийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрч буй “Тавантолгой-Манлай-Ханги” чиглэлийн авто зам дагуу яваад ирлээ. “Зам гэж там” гэдгийг энэ л бүс нутгаас харж болохоор. Монгол цустай, Монгол туургатан хэн боловч энэ нутгаар буугаад мордоход дотор нь харанхуйлж, элэг нь эмтрэхгүй байхын аргагүй.

“Буттайн булаг, Бурхант овоогоо бид булшлуулчихаад юу бодож тайван суух юм бэ”, “Тоосоо тэнгэрт хадаан торойн давхих хулангийн сургээ дайжуулчихаад бид юуг хүлээж амгалан амьдрах юм бэ”, “Хүйгээ цөвлөөд энэ нутагтаа төрж чадсан юм бол ясаа тавиад үхэхийн төлөө тэмцэнэ” хэмээн хоолойгоо зангируулан, нулимсаа бөмбөруулэн ярих уугуул малчин иргэдийн өчих үг үнэхээр өр өвтгөм.

Ц.Баттулга: Харийн хятадууд “Бурхант овоо”-г маань сэндийчэж байна

Хатанбулаг сумын ахмад настан, “Нутаг амь” ТББ-ын тэргүүн Ц.Баттулгатай уулзлаа.

-Танай сумын төвийн зүүн урд зүгт километр газарт шороо ухаад эхэлжээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ бол зам тавих гэж байгаа нэрээр газар нутгийг минь сүйрүүлж байгаа компанийн л хийж буй ажил. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох  зөвшөөрлийг сумынхаа суурингаас ганцхан километрийн зайд олгож байгаа эрх мэдэлтнүүдийг үнэхээр гайхах юм. Адаглаад тоос шороо нь дийлдэхгүй гэж боддоггүй хэрэг үү. Сумын оршин суугчид угаасан хувцсаа ч хашаандаа дэлгэж чадахгүй болоод байна. Хамгийн гол нь энэ ухаад байгаа хэсэг бол манай нутгийнхны дунд “Бурхант овоо” хэмээн нэрлэн тахиж, аргадаж залбирдаг, эртнээс догшин сахиустай хэмээн сүсэглэж ирсэн тийм газар минь байгаа юм. Гэтэл ямар ч аймшиггүйгээр “Бурхант овоо”-г маань харийн хятадууд ухаж, сэндийчэж байгаад сэтгэл маш их эмзэглэж байна. Энэ овоог ухсанаас хойш манай суманд золгүй тохиолдлууд, осол аваар  ч их гарах болсон тухай нутгийн олон ам дамжуулан ярьж л байна. Хэдхэн хоногийн өмнө трансын зам дагуу явж байсан автомашин осолдож, гэр бүлээрээ гэмтэж бэртсэн харамсалтай  хэрэг гарсан шүү дээ.  Гэвч тэднийг энэ замаар явсан нь буруу гэж компанийнхан чичилсэн байна билээ. Одоо орон нутгийн иргэд ойр зуураа явах ч замгүй боллоо. Уурхайнхны хөлд нэрвэгдэнэ гэдэг л энэ байх.

-Харийн хятадууд ухаж байна гэлээ. Үүнийгээ тодруулахгүй?

-Манай сумаар дайран өнгөрч байгаа Тавантолгойн ордоос Ханги хүртэлх энэ замын концесс эзэмшигч нь Хятадын хөрөнгө оруулалттай, хятад эзэнтэй  “Тахилт хайрхан транс” ХХК гэж байгаа шүү дээ. Тус компанийн туслан гүйцэтгэгч нэртэй компаниудад ажиллаж байгаа нэрээр маш олон хятадын кемпүүд байрлаж байна. Тэд зүгээр ч байх мөрөөрөө байхгүй. Янз бүрийн зан үйл хийнэ. Сураг сонсох нь ээ, болжморын толгойг тасдаад шатаана, хонины цусыг тэнгэрт өргөнө гээд янз бүрийн муу ёрын зан үйл хийдэг гэж байгаа. Юуны учир тийм зүйл хийж байгааг нь мэдэхгүй ч Монголын газар нутаг дээр тийм муухай үйл хийж байгаа нь үнэхээр сэжиглэмээр санагддаг.

“Тахилт хайрхан транс” ХХК-ийн шинээр батлуулахаар хүссэн замын транс

Улсын тусгай хамгаалалттай газраас хоёрхон километр зайтай байна

Хатанбулаг сумын Газрын даамлаас дараах асуултад тодруулга авлаа.

-Танай сумын газар нутаг дээр одоогийн байдлаар “Тахилт хайрхан транс” ХХК хэчнээн газрын зөвшөөрөл гаргуулсан байна вэ?

-“Тахилт хайрхан транс” ХХК нь туслан гүйцэтгэгч толгой компаниуд дээрээ газрын зөвшөөрлийн захирамжуудаа гаргуулаад авчихдаг. Одоогоор захирамж гарсан 11 компани байна. Хүсэлт ирүүлсэн зургаан компани байна.

-Хаана, ямар зориулалтаар газрын зөвшөөрөл гаргуулсан байгааг тодруулахгүй юу?

-“Лот-4” дээр хоёр кемпийн зөвшөөрөл, мөн  “Дөрвийн долоо” дээр  дөрвөн кемпийн  зөвшөөрөл, “Тав” дээр гурван бетон зуурмаг, гурван кемпийн зөвшөөрөл гарсан байна. Түүнчлэн “Лот-6” дээр хоёр кемпийн зөвшөөрөл гарчээ.

-“Тахилт хайрхан транс” ХХК анх батлуулсан трансаа өөрчлүүлэх хүсэлт  ирүүлсэн гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-“Тахилт хайрхан транс” ХХК-ийн замын асудлаар удахгүй хуралдана. Сумын төвийн хойгуур явдаг байсан хуучин зам нь борооны үерт автагдсан  байдаг. Тиймээс  цаашаагаа 2,5 километр сунгах хүсэлт ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь батлагдсан үндсэн транс зам нь үерийн улмаас тогтсон нуурын. усанд  автсан болохоор тэр уснаас зайлуулж зам тавих хүсэлтэй байгаа.

-Тэгэхээр яг тэр бүс нутгаар чинь улсын тусгай хамгаалалттай, Төрийн тахилгат “Эргэлийн зоо”-гийн хамгаалалтын бүс дайран өнгөрөх юм биш үү?

-Тийм үү. "За байж байгаарай, би энэ талаар сайн хараадхая” хэмээн нэлээн удаан компьютероо ухаж байснаа дараах хариултыг өгсөн юм. "Эргэлийн зоогийн хамгаалалтын бүсээс хоёр километр зайтай болж, хуучин батлагдсан трансаасаа улам ойртох юм шиг байна" гэв.

Сум, орон нутгийнхаа газрыг гарын арван хуруу шигээ мэдэх учиртай газрын даамал нь хүртэл энэ зам хаагуур хэрхэн дайрч байгаа, тэр бүс нутагт хүн мал, зэрлэг ан амьтан, байгалийн ямар үзэсгэлэнт газар, ховор ургамал ургадаг зэргийг ч судалж мэдээгүй суугаа нь дэндүү харамсалтай санагдав.

С.Чинбат: Эзэнгүй төрийн эмгэнэл гэж  энийг хэлэх байх

Биднийг сурвалжлага бэлтгээд явж байх зуур зам дагуу тосон ирж, сум орон нутагтаа нүүрлээд байгаа асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн олон арван малчин иргэдийн нэг нь Хатанбулаг сумын малчин С.Чинбат гуай байлаа. Тэрбээр “Энэ нутаг орондоо би үе удмаараа мал маллаж амьдарч байна. Сүүлийн хэдэн жил нүүрс тээврийн хүнд даацын машинууд хаа дуртай газраараа давхиж, Монголын их говийн унаган төрхийг алдагдуулж, уугуул иргэдийн амар заяаг үзүүлэхээ байлаа. Би энд нэг л зүйлийг хэлэхийг хүсэж байна. Анх энэхүү концессын замын гэрээг байгуулахдаа хатуу хучилттай замыг ашиглалтад оруулчихаад тээвэр хийнэ гэж гарын үсэг зурсан байдаг. Харамсалтай нь хэлсэндээ хүрсэнгүй. Ганц ч километр зам тавиагүй атлаа тээвэр явуулаад байгаа нь байж болохгүй хууль зөрчсөн үйлдэл. Засгийн газраас шороон замаар нүүрс тээвэрлэхгүй байх тогтоол гарсан байдаг. Гэтэл ийм илэрхий хууль бус үйлдлийг төрөөс таслан зогсоох учиртай ч хэвийн явуулаад байгаа нь харамсалтай. Эзэнгүй төрийн эмгэнэл гэдэг л энэ болов уу” хэмээн халагласан юм.

“ЭРГЭЛИЙН ЗОО” ЭМГЭНЭЛ БОЛОХ ВИЙ

Их говь нутгийн ирээдүйг усгүй, ургамалгүй, хөрсгүй болгож байгаа мөнгөнөөс өөрийг үнэлэхээ больсон ухвар мөчид бодолтнууд олон байгаа нь харийн компанийн хууль бус үйлдлийг улам дэврээх шалтаг болж байгаа нь үнэн ажээ.

Хатанбулаг сумын нутаг нь эртнээс хулангийн өлгий нутаг гэдгээрээ алдартай билээ. Монгол орны нийт хулангийн сүргийн 80 орчим хувь нь нутагладаг гэх энэ бүсэд өдгөө сүрэглэн давхих хулан бүү хэл сүүмийж үзэгдэх ганц ч хулан таарахгүй болсон тухай нутгийн малчид өгүүлсэн юм. Учир нь хулангийн сургийн ундаалдаг “Буттайн булаг” нь “Тахилт хайрхан транс” ХХК-ийнхны транс батлуулж, зам тавих нэрээр сүйтгэсэн хэсэгт нэрвэгджээ.

Говь нутагт гүнээсээ ундаргатай булаг шанд тун ховор. Тийм ховорхон булгийн нэг нь Хатанбулаг сумын Эргэл багийн нутагт орших “Буттайн булаг” юм. Харамсалтай нь энэ булгийн амийг нь тасалж, урсацыг хувааж, тэг дундуур нь хайрга асгаж зам явуулжээ. Байгаль дэлхийдээ дэндүү харгис хандаж байгаагийн илрэл энэ биш гэж үү. Энэ бүхнийг харж  суугаа сумын удирдлага болох Засаг дарга С.Эрдэнэболд, Аймаг, сумын Мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагчид нь юу хийж байгаа юм бэ. Ажлаа мэддэг төрийн албатуудтай байсан бол өнөөдөр энэ замын трансыг арай ч ингэж батлуулахгүй байсан биз. Хариуцлагагүй уул уурхайнхны хөлд орон нутгийн иргэдийг нэрвэгдүүлж, байгаль дэлхийн эко системийг алдагдуулж, амьд амьтан амьдрах аргагүйд хүргэж, тарчлаан зовоож буй “Тахилт хайрхан транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жи Лингшинг та өөрийн биеэр энд ирээд үзэх эр зориг байна уу. Уламжлалт мал аж ахуйгаа эрхлээд суух боломжгүй болж, “Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу”-гийн дунд тарчилж суугаа малчин иргэдтэй ирээд уулзах зүрх сэтгэл Монгол төрийн түшээдэд байна уу.

Эрт галавын ховор олдвороороо Монголд төдийгүй дэлхийд  гайхагдсан төрийн тусгай хамгаалалттай “Эргэлийн зоо” энэ л замын трансад чинь өртөхөд тун ойрхон болчихжээ.  “Эргэлийн зоо”-гийн үржил шим сайтай хөрсөнд бударгана, суль, агь, таана, хөмөл, ерхөг, тэсэг, шар мод, алтан харгана, хайлаас зэрэг олон овог төрлийн ургамал ургаж, аргаль хонь, хулан адуу, хар сүүлт, шилүүс зэрэг ховор амьтдаас гадна чоно, үнэг, хярс, дорго гэхчилэн махан идэшт хөхтөн агнуурын амьтад, бүргэд, ятуу, ногтруу, элээ, ууль, сар гэхчилэн жигүүртэн нутагладаг. Гэвч энэ бүхэн хууль бус тээврийн дуу чимээ, тоос шороонд нэрвэгдээд нэгэнт эхэлчихжээ.

Дараагийн дугаарт “Тахилт хайрхан транс” ХХК-тай холбогдох хууль бус баримт, орон нутгийн иргэдийн өгч буй мэдээллийг нийтлэх болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.47) 2021 оны 08 сарын 17

Манай төр засаг яамар нэгэн зөвшөөрөл өгсөн байж тараа тиимээс хятууд даварч байжбайгаа байхаа бас тэгээд төр засагийг зарим нэгэн гишүүд иимэрхүү үйлдэл хииж байгаа шүү дээ орон нутаг усаа хайрлах сэтгэлгүй хүмүүс байдаг болтой архи повь үйлдэлдэвэрдэг хүмүүсээ хүнийг бодогүй юм байхдаа хятад спирт оруулж ирээд найруулж өндөр үнээр зардаг шүү муухай хүн хүмүүсийг бодогүй хүнээ байсан хүмүүс байдаг шүүдээ төриин тэргүүнүүдээ гишүүдээ та нар бодох бодол баймаар юм за нигээд болье бичээд байвал их л байх юм нэг нэгнийгээ муутгаж байхийн оронд эх дэлхий эх орноо бодогүй юм байхдаа төр засагууд

0  |  0
YTJ(202.21.124.2) 2021 оны 08 сарын 16

ЭНэ одоо арай хэтэрнээ Даварсан хяталуудыг хөөгөөд гарга. Монголд төрийн бодлого гэж байна уу

0  |  0
Ооркийн сэтгэлгээ нэ(59.153.114.43) 2021 оны 08 сарын 14

Монгол орон тусгаар улс тул хил гааль виз гээд мөрдөг журам дүрэмтэй учир гадны хэн ч байсан дураараа гүйж ирээд газар нутгийг маань сэндийчээгүй гэж итгэж байна. Тэд хаана ямар баялаг байгааг мэдэх ч үгүзй бизкээ. Тэгэхээр манайханы эрх бүхий байгууллагаас хэн нэг нь зөвшөөрөл авч урьж ирүүлээд энд ийм ажил хийнэ гэж заасан байж таарнаа. орон байр,хоол ундаар тэтгэж цалин хөлс өгдөг байж таарнаа. Иймд харийн хятад газар сийчлээ гэж нулимас бөмбөрүүлахийн оронд төр засгийн байгуулалгадаал шаард аж уйлж дуулвал дээр биз . Тэр хятадыг төр гаргая аа гэвэл хүссэн цагтаа албадаад гаргах эрхтэй

Ооркийн сэтгэлгээ нэ(59.153.114.43) 2021 оны 08 сарын 19

1  |  0
Top