Тамерлан Башаев: Хэзээ ч холимог тулаанд шилжихгүй

2021 оны 08 сарын 02

Токиогийн олимпын жүдо бөхийн хүнд жинд Францын алдарт Тедди Ринериг ялж, шуугиан тарьсан Тамерлан Башаев ОХУ-д ихээхэн алдаршаад байна.

Холимог тулааны хэд хэдэн холбооноос түүнд санал тавиад эхэлжээ.
 


Энэ талаар түүнээс сэтгүүлчид асуухад Башаев “Үнэнийг хэлэхэд би холимог тулаан огт сонирхдоггүй. Надад таалагддаггүй. Спортын хувьд жирийн спорт ч эргэн тойрны уур амьсгал нь таалагддаггүй гэж хэлж болно. Яагаад гэвэл тэнд жүдо бөхийн зарчмаас тэс өөр зарчим үйлчилдэг. Манай жүдо бөх бол хүндлэл, нөхөрлөл. Харин холимог тулаанд ёс суртахууны ямар ч ойлголт байдаггүй” гэж хариулжээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мо(202.21.124.2) 2021 оны 08 сарын 03

Башаев үнэн хэлж. Ямар ч хүндлэлгүй холимог тулаанд орох хэрэггүй.

3  |  0
Top