ДАРХАН-УУЛ: Шилдэг аймгийн шагналын мөнгөө эмч, ажилтнууддаа зориуллаа

2021 оны 07 сарын 08

Дархан-Уул аймаг Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, 2020 оны МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ болсон.

Шилдэг аймгийн шагналд дагалдан ирсэн 20 сая төгрөгийг цар тахлын голомтын улаан бүсэд ажиллаж буй Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудын дархлааг дэмжихэд болон ӨЭМТөвүүдийн үйл ажиллагааг дэмжихэд зарцуулахаар Аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэжээ.

Аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, НБХ-ийн дарга Н.Цасчихэр нар өнөөдөр /2021.07.08/ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга В.Мөнхбат болон эмч, ажилтнуудын төлөөлөлд дархлаа дэмжих витамин амин дэмийн 200 ширхэг багцыг хүлээлгэн өглөө.

Ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн өөрсдийн эрүүл мэндээ үл хайхран өдөр шөнөгүй цаг нартай уралдан бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж буй эрүүл мэндийн салбарын нийт цагаан нөмрөгт баатрууддаа дарханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top