Арван өдөр үргэлжилсэн ЦАХИМ ФОРУМ өнөөдөр хаалтаа хийнэ

2021 оны 07 сарын 05

Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй цахим форум өнөөдөр хаалтаа хийх юм.

 

Зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 5-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж буй “Монгол Японы ЭЗТХ-ийн 5 жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээний өдөр, өдрийн  мэдээллийг  Zindaa.mn сайт өнгөрсөн өдрүүдэд уншигч танд цувралаар  хүргэсэн билээ.

Жил болгон уламжлалаар биетээр болдог байсан уг арга хэмжээ энэ жил ковидын улмаас цахимаар болж буй нь  манай бизнес эрхлэгчдэд үндэсний бараа бүтээгдэхүүнээ Монголдоо төдийгүй дэлхий нийтэд таниулах, сурталчлах, цаашлаад  экспортлох гарцыг нээж өгнө гэж үзэж буйгаа зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм.

Түүнчлэн энэ удаагийн цахим экспо бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөрөнгө оруулагч, бизнесүүдэд 10 өдрийн хугацаанд, 24 цагийн турш нээлттэйгээр танилцуулах, сурталчлах боломжийг олгосныг тодотгоё.

Цахим форумд  Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэр, Жижиг, дунд үйлдвэр, Аялал жуулчлал, Мэдээлэл технологийн салбар, Аймаг орон нутгийн захиргааны төлөөлөл бүхий 40 гаруй байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ цахим талбарт байрлуулан, 10 хоногийн хугацаанд үзэсгэлэнг гаргалаа.

 

Цахим форумын хүрээнд
 

  • Монголын хүнсний салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт
     
  • Монголын Хөнгөн аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт
     
  • Монголын аялал жуулчлал болон мэдээллийн  технологийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй цахим уулзалт
     
  • Аймаг, орон нутгийн хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт
     
  • Монгол Улсын Жижиг, дунд салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалтууд тус тус зохион байгуулагдлаа.


Цахим форумын хаалтын арга хэмжээний мэдээллийг эргэн хүргэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top