“Орфей” театр Достоевскийн “ГЭМ ЗЭМ” жүжгээр нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Улаанбаатар дахь "Русский дом" буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн дэргэдэх “Орфей” театр Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “ГЭМ ЗЭМ” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр нээлтээ хийх гэж байна.

Монголын театрын тайзнаа Ф.М.Достоевскийн бүтээлийг анх удаа амилуулахдаа сэтгэлзүйн, уран зөгнөлт төрлөөр үзэгчдэд хүргэх аж.

Жүжгийг ОХУ-ын Москвагийн Театрын Академи болох ГИТИС-ийг дүүргэсэн Мягмарнарангийн Батболд найруулах юм.

М.Батболд өмнө нь Германы алдарт зохиолч Иоханн Вольфганг фон Гётегийн "ФАУСТ" постдрамын жүжгийг олны хүртээл болгож байсан билээ.

Оросын их зохиолч Ф.М.Достоевский 1865 оны зун яруу найрагч, хүн амины хэрэгтэн Пьер Франсуа Ласенерийн хэргээс "Гэм зэм"-ийнхээ санааг олжээ. Романыхаа нэрийг Италийн философич Чезаре Беккариягийн 1764 онд хэвлүүлсэн "Гэмт хэрэг ба ял шийтгэлийн талаар" гэх бүтээлээс сэдэвлэсэн гэдэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top