Экс Ерөнхийлөгчийн УУЧЛАЛ үзүүлсэн 13 хүн хэн байв!

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Хүн амь, хар тамхины хэрэг ӨРШӨӨЛД хамрагдахгүй ч "УУЧИЛЖ" болдог

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө  сүүлчийн зарлигаа гаргаж, хорих ял эдэлж буй 13 хүнд уучлал үзүүлсэн билээ.   

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн зарлиг гаргаж, хорих ял эдэлж буй есөн хүнийг суллаж, дөрвөн хүний ялаас хөнгөлсөн байдаг.

Тухайлбал, С.Энхсүрэн, Н.Энхбат, Б.Хурц, Ч.Эрхэмбаяр, Д.Дамба-Очир, Б.Цэрэнжав, Ж.Жаргалсайхан, Т. Отгонзаяа, Д.Галсансүх, О.Бямба-Очир, Э.Батбилэг, Н.Батчимэг, Г.Олзбаатар нарын 9 хүнийг тус тус сулласан байна.

Уучлалд хамрагдсан гэх эдгээр ялтнуудаас гадна хорих ялаас нь хөнгөлсөн дөрвөн хүн байгаагийн хоёр нь залилангийн хэргээр ял эдэлж байгаа бол нэг нь хүн амины хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Махбал, хар тамхины хэргээр ял авсан Шар Энхээ буюу рецедив гэмт хэрэгтэн Э.Энхбат нар багтаж байгаа юм.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцад ял оноогоод байсан.

Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Хорих 409-р ангид хоригдож байсан бөгөөд түүнийг уучлалд хамруулж, өнгөрөгч долоо хоногт суллаад байгаа юм.

Харин түүний зүгээс уучлалд хамрагдаж, суллагдсан нь хэргээ хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй гэдэг байр суурь илэрхийлсэн байдаг.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн гэх үндэслэлээр буруутгагдаж, 3.6 жилийн ял авсан юм.

Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Хорих 421-р ангид нийт найман сарын хугацаанд ял эдлээд уучлалд хамрагдан суллагдаад байгаа юм.

Яруу найрагч Д.Галсансүх



Сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Д.Дөлгөөн нар өнгөрөгч оны зургаадугаар сард ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Тэдний үхэлд яруу найрагч Д.Галсансүхийг буруутгасан. Учир нь автомашиныг Д.Галсансүх жолоодож явсан бөгөөд сонгуулийн ажлаар хөдөө яваад ирэх замдаа осол гаргасан байдаг.

Тухайн үед осолдсон автомашинаас их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн, дээрх мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох шаардлагатай гэх мэдээлэл гарч байсан ч хэрэг үүсгэлгүй орхисон байдаг.

Харин хоёр хүний амь нас хохирсон хэргээр Д.Галсансүхийг шүүхэд дуудаж, шүүхээс 3.3 жилийн хорих ял оноож, жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаад байсан юм. Улмаар ШШГЕГ-ын харьяа Хорих 429-р ангид жил хүрэхгүй хугацаанд ял эдлээд Ерөнхийлөгчийн уучлалд хамрагдаж, ийнхүү суллагдаад байна.

Рецедив гэмт хэрэгтэн Э.Энхбат

2019 оны зургаадугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас БНХАУ-аас их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэн, оруулж ирсэн гэх үндэслэлээр Э.Энхбат нарын гурван иргэнийг баривчилсан байдаг.

Улмаар хэргийг шүүхээр хэлэлцэж, Э.Энхбат нарт найман жилийн хорих ял оноосон. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын уучлалд хамрагдаж, ялын хэмжээнээсээ 2.5 жилийг хасуулаад байгаа юм. Ингэснээр хоёр жил гаруйн хугацаанд ял эдлээд байгаа Э.Энхбат, мөн магадлангаар суллагдах боломж бүрджээ.

Бидэнд олдсон мэдээллээр, Э.Энхбат нарын дээрх хэрэгт хэд хэдэн цагдаагийн алба хаагч хамааралтай гэгдэж байгаа бөгөөд тэд авлига авсан байж болзошгүй байгаа гэнэ. Тодруулбал, хэрэг шалгагдаж байх хугацаанд эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхи алга болсон гэх ба гэмт хэрэгтнүүдийн хилээр оруулж ирсэн мансууруулах бодисны хэмжээг хэд дахин багасгаж, өөрсдөдөө авсан гэх мэдээлэл байна.

Түүнээс гадна тухайн үед Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байсан Т, Н, О гэх мөрдөгч, газрын дарга нар өндөр үнэтэй орон сууц авлигад авсан байж болзошгүй гэх мэдээлэл ч бий.

Гэвч хэрэг нэгэнтээ өнгөрч, шүүхээр хэлэлцэгдэн тасраад байгаа нь энэ юм. Харин Э.Энхбаттай хамт ял авсан хоёр иргэн хэргийг шударга бус шүүсэн гэж үзэж байгаа гэх ба дахин шалгуулах хүсэлтэй байгаа гэгдэж байна. 

Дашрамд дурдахад, Э.Энхбат өмнө нь шүүхээс гурван удаа ял буюу 1.6 жилийн ял шийтгүүлж байсан. Тэрбээр хууль бусаар ховор амьтны түүхий эд, байлдааны галт хэрэгсэл, буу хадгалсан болон хар тамхи мансууруулах бодисын хэрэгт тус тус холбогдон шалгагдаж байсан рецедив хэрэгтэнд тооцогддог байна.

ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга асан Б.Махбал



Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сард Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь нас хохирсон.

Энэхүү хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр татан, шалгаж гурван шатны шүүхээс 11 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн.

Тэрбээр дөрөв дэх жилийнхээ ялыг эдэлж байгаа ба түүнийг Х.Баттулга уучлалд хамруулж, эдлэх ёстой үлдсэн ялын хугацаанаас 2.5 жилийг хассан юм.

Ингэснээр Б.Махбал ойролцоогоор таван жил хоригдох бөгөөд удахгүй суллагдах боломжтой болоод байгаа ажээ.

Учир нь ялтан нийт эдлэх ёстой ялынхаа 50 хувийг эдэлсэн бол хууль эрхзүйн хүрээнд магадлангаар суллагдах боломжтой байдаг.

Хүн амь, хар тамхи, авлигын хэргүүд ХҮН ТӨРӨЛХТНИЙ эсрэг гэмт хэрэг биш
 

Ийнхүү хүн амь, хар тамхи, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын уучлалд хамрагдаж, наранд гарч ирээд байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа. Өршөөлийн тухай хуульд дээрх төрлийн гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэх боломжгүй байдаг боловч Ерөнхийлөгчийн уучлалд багтаж болдог хуультай юм байна.

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/-т  “уучлал үзүүлэх” нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн нэг болохыг заасан байна.

Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлд

1. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно.

2. Энэ хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл,уучлал үзүүлэхгүй гэжээ. 

Ерөнхийлөгчийн тухай хуульд

15 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх

2. Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д зааснаар уучлал үзүүлнэ гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд

155 дугаар зүйл. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох

155.1.5. Ялтанд өршөөл, уучлал үзүүлсэн бол ялыг дуусгавар болгохоор заажээ. 

Дээрх хуулийн заалтуудаас харвал, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр гэмт хэрэгтнүүдэд уучлал үзүүлсэн бөгөөд хүн амь, хар тамхи, авлига, залилангийн хэргүүд нь хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт багтахгүй гэж үзсэн байна.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2021 оны 10 сарын 09

taarsan yumnuud

0  |  0
Зочин(118.209.215.137) 2021 оны 10 сарын 07

Луйварчин сэтгэхүйтэй хүнээс эерэг зүйл хэзээ ч гарахгүй гэдэгийг Баттулга утгаар нь харуулсан, эрүүгийн гэмт хэрэгтнүүдээр хүрээлүүлсэн хорлон сүйтгэгч, өлөн нүдтэй луйварчин, эх орныхоо эсрэг Оросд ажилдаг урвагч.... одоо ичэх ч үгүй Оюун-Эрдэний зөвлөх гээд нуугдаад байгаа.

0  |  0
Zochin(85.218.48.83) 2021 оны 07 сарын 31

Onig,onig onig onig Battulga gej hun araa bodojdee ha ha ha edtoi onig

0  |  0
william(197.211.58.62) 2021 оны 10 сарын 07

Та бүхэнд энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа тул танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний хүнд донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу\n Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж холбоо барих боломжтой\nТэд мэс засал хийлгэхээр ирсний дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг\n

0  |  1
Зайлаа(66.181.161.16) 2021 оны 07 сарын 31

Хүү нь хар тамхичин гэхээр ямар хүн гэдэг нь ойлгомжтой бсан ш дээ Баттулага гэж муу хүний тал сда

1  |  0
Зайлаа(66.181.161.16) 2021 оны 07 сарын 04

Хүү нь хар тамхичин гэхээр ямар хүн гэдэг нь ойлгомжтой бсан ш дээ Баттулага гэж муу хүний тал сда

0  |  0
zochin(192.82.67.200) 2021 оны 07 сарын 04

Battulgiig songoj erunhiilugch bolgoj l bdag malnuud mini hariu ni ene.

1  |  0
Иргэн(103.212.116.104) 2021 оны 07 сарын 31

Галсансүх,Балдан-Очир нар бол болж байна.Харин бусад нь болсонгүй.Төрийн өндөр дээд эрх дархыг ийм байдлаар ашиглаж болохгүй.Хар тамхи санаатай хүн амины хэргүүд нийгмийн хлр аюул ихтэй хэргүүд шүү дээ.

2  |  0
.(103.212.117.209) 2021 оны 07 сарын 04

Элбэгээ Энхбаярыг хөлийг нь гозолзуулаад барьсан шиг, хөлийг нь өргөөд барь барь

2  |  0
зссс (49.0.142.217) 2021 оны 07 сарын 31

Хуулиа засмаар юм Нямка өвөө.

0  |  2
g(202.9.46.188) 2021 оны 07 сарын 01

daraagiin erunhiilugch uuchlaliig ni huchingui bolgoh heregtei

0  |  0
зочин(66.181.161.104) 2021 оны 07 сарын 01

Ерөнхийлөгчийн энэ асуудал илүү ажил болсон.Баттулгын нэрнээс салахгүй

2  |  0
Мэдэхгүй(202.179.27.16) 2021 оны 07 сарын 04

МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙГ ТҮҮГЭЭД СУЛЛАЧИХЖЭЭ. БАТТУЛГА ӨӨРӨӨ АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ ХИЙЧХЭЭГҮЙ БАЙГАА.\n\n

3  |  0
Хаха(150.129.141.124) 2021 оны 07 сарын 04

Хогийн гар шүү

3  |  0
Шар энкёё(202.126.88.60) 2021 оны 07 сарын 04

Аргагүй мафи талдаа болчихсон хүнээр ерөнхийлөгч хийлгэжээ. Эрүүгийн том хулгайчдыг хүртэл суллажээ

4  |  0
Zul(103.229.120.237) 2021 оны 07 сарын 01

Mungutui hund huuli gej baihgyi gedgiig harj awtsgaa jiriin irgen bol ylaa gyitseej garch irne nowshiin niigem bid ymar niigemd amidraad bna

2  |  0
.(103.212.117.209) 2021 оны 07 сарын 01

Зөв хүмүүсээ гаргасан байна. Хожим өөрт нь лай болхоор хүмүүсээ сайн тооцоолжээ

3  |  1
Zochin(150.129.143.183) 2021 оны 07 сарын 01

Aluurchin Mahbaliig yagaad ingej yaliig hunguluud baina ve ene nuhur herev sullagddaga yum bol estoi heleh ug alaga bolno

4  |  0
Bayar(73.37.19.86) 2021 оны 07 сарын 01

Hurts pizdag sullasan geheer Elbegdorjiin buunii nohou baijee chi tsaaguuraa. Elbegdorj uneheer huchtei bainaa. Odoo Hurelsug hoshnogduulna.

0  |  0
Bayar(73.37.19.86) 2021 оны 07 сарын 01

Hurts pizdag sullasan geheer Elbegdorjiin buunii nohou baijee chi tsaaguuraa. Elbegdorj uneheer huchtei bainaa. Odoo Hurelsug hoshnogduulna.

0  |  0
Бми (76.175.52.36) 2021 оны 07 сарын 01

Энэеөк солиорсох цайсан хулгайчууд ямар хүнийг суллаж бгаам бэ

1  |  0
зочин(139.5.219.240) 2021 оны 07 сарын 01

Баттулгын өөрийнх оюун санаа эдэнтэйгээ ижил хүн алах хар тамхины болон эдгээр хэрэг байж гэж л үзэж өршөөл үзүүлж бгаа бх даа. харамсалтай бна.Хүн алахад тэр яамыг удирдаж бсан сайд бас л хэвийн мэт УИХ д бж л бдаг хөгийн алуурчид .

2  |  0
зочин(192.82.89.159) 2021 оны 07 сарын 01

хүүхэд нь хар тамхичин болохоор хэрэгтэнүүдийг тоохгүй суллаж дээ төрийн хэзээ ч биш

6  |  0
Бат(202.9.46.150) 2021 оны 07 сарын 01

Ёрөнхийлөгчөөс энэ эрхүүдийг төр буцаан авах хэрэгтэй

4  |  0
Z(202.9.46.39) 2021 оны 07 сарын 31

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу ажилласан. Ямарч буруутгах үндэслэл байхгүй

0  |  10
Top