“Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” үзэсгэлэн нээгджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

“Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар дахь “Русский дом” (хуучнаар РЦНК)-д нээлтээ хийжээ.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Уг түүхэн ойн хүрээнд дээрх үзэсгэлэнг Монгол Улсын Соёлын яам санаачилж Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо (МГЗНХ), Улаанбаатар дахь “Русский дом” хамтран зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын хүүхэлдэйн театр, Монгол Улсын консерватори, Монголын театрын музей зэрэг соёл урлагийн байгууллагын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн ховор 350 гаруй гэрэл зургийг дэлгэжээ.

“Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” үзэсгэлэнг энэ сарын 30-наас ирэх наймдугаар сарын 15 хүртэлх хугацаанд Улаанбаатар дахь “Русский дом”-д дэлгэх бөгөөд дараагаар нь энэ оныг дуустал соёлын байгууллагаар өртөөлнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top