СБД: 560 м3 хөл газрын ургамлыг цэвэрлэлээ

2021 оны 06 сарын 28

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Шарилжгүй Улаанбаатар-6” аян, дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Шарилж, лууль цэвэрлэх ажил зохион байгуулах тухай” А/187 дугаар захирамжийн дагуу өнгөрөгч бямба гаригт нутаг дэвсгэрийн хэмжээнд Сүхбаатар дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулав.

Бүх нийтийн их цэвэрлэгээ, хөл газрын ургамал цэвэрлэх ажилд 1-20 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба, 1626 аж ахуйн нэгж байгууллага, 2709 иргэн оролцож, орчны 50м2 талбайн болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалга ойр орчмын хог хаягдал, хөл газрын ургамал, шарилж, луулийг цэвэрлэлээ.

Дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Эмэгтэйчүүдийн эрх хамгаалал хөгжлийн хүрээлэн төрийн бус байгууллага тус тус хяналт тавин ажилласан юм.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ, “Сүхбаатар тохижилт” ХХК-иудын 24 хог тээврийн машин нийт 70 рейс буюу 560м3 хөл газрын ургамлыг тээвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top