Их Британийн Эрүүл мэндийн сайд туслахаа үнссэн тул огцорчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок Оксфордын их сургуульд хамт сурдаг байх үеийн найз эмэгтэйтэйгээ цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг зөрчин, ажлын байран дээр үнэсэлдэж буй гэрэл зураг “Sun” хэвлэлд гарсны дараа огцорчээ. Их Британийн иргэдийн дургүйцлийг тэдний гэр бүлээс гаднах харилцаа бус халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн явдалд нь чиглэжээ. 

Хэнкок ч тэр, түүний найз Жина Коладанжело ч тэр гэр бүлтэй, хүүхдүүдтэй. Хэнкок экс найз бүсгүйгээ хувийн туслахаар ажилд авч, улмаар Эрүүл мэндийн яамны зөвлөлийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн нь дуулианыг дэвэргэжээ. Коладанжело мөн албан тушаалаасаа огцорсон байна.

Болсон хэрэг явдалтай холбогдуулан Их Британийн Эрүүл мэндийн яам хяналтын камерын дүрс бичлэг хэвлэлийнхэнд хэрхэн хүрснийг шалгахаар болжээ.

Мэтт Хэнкокийн оронд Сангийн болон Дотоод хэргийн сайд асан Сажид Жавидыг томилжээ.
 


 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.22.208) 2021 оны 06 сарын 28

манайд бол туслахтайгаа үнсэлдэх нь байтугай юм болоод албан ёсны нууц амраг болдог, эсвэл гэр бүл салж эхнэр нөхөр болдог, жишээ нь элий балай Алтанхуяг өвгөн байна.

0  |  0
Zochin(66.181.178.149) 2021 оны 06 сарын 28

Mongold bol unseh bol yuch bihs, 1 orond 1 gert orson ch yahch ygyi Esregeeree Anujin shig OD bolno

0  |  0
Иргэн(103.212.117.94) 2021 оны 06 сарын 28

Монголд бол өөр шүү.Олон улсын онгоцон дотор өгзөг базсан дарга ажлаа хийж л байна.Өчнөөн эмэгтэй хүчиндсэн түшээ яах ч үгүй өөрийгөө өмөөрөөд сууж л байна.Энэ мэтчилэн олон олон ёс бус зүйл өмнө нь гарч л байдаг.Нам нь хамгаалаад байж л байдаг.

0  |  0
Иргэн(103.212.117.94) 2021 оны 06 сарын 28

Монголд бол өөр шүү.Олон улсын онгоцон дотор өгзөг базсан дарга ажлаа хийж л байна.Өчнөөн эмэгтэй хүчиндсэн түшээ яах ч үгүй өөрийгөө өмөөрөөд сууж л байна.Энэ мэтчилэн олон олон ёс бус зүйл өмнө нь гарч л байдаг.Нам нь хамгаалаад байж л байдаг.

1  |  0
Top