Хятад вакцинаар дархлаажуулсан орнуудад халдварын тоо өссөөр байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Коста Рика Хятадын Синовак вакцинаас татгалзаж буйгаа мэдэгджээ. Коста Рикагийн Вакцинжуулалт, эпидемиологийн үндэсний комиссоос  (NCVE) өнгөрсөн лхагва гарагт хятад  вакцины үр дүн муу байгаа учраас  үйлдвэрлэгч Синовак компанитай хийсэн хэлэлцээрийг цуцлахаар болсон тухай мэдээлсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр Синовакийн вакцин  халдвараас  урьдчилан сэргийлэхэд 50.7 хувийн үр дүнтэй байгаа нь  барууны орнуудад үйлдвэрлэсэн вакцинаас бараг хоёр дахин сул үйлчилгээтэй байгаа аж. Коста Рика  өнгөрсөн дөрөвдүгээр сард  60 хувиас дээш  үр дүнтэй вакциныг дотооддоо хэрэглэхээр зөвшөөрөл олгосон. Гэхдээ тус улсыг Хятадын вакцинаас татгалзахад хүргэсэн бас нэг хүчин зүйл нь вакцины үр дүнгийн талаар талаар ямар ч мэдээлэл хэвлэгдээгүй нь гэдгийг тус улсын Вакцины мэргэжилтэн Роберто Арроба Тижерино онцолжээ. Бразилд 12 мянган хүний дунд явуулсан туршилтаар Синовакийн вакцин нь  шинж тэмдгийн  эсрэг 50.7 хувь, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэмжээний болж  хүндрэхээс 100 хувь хамгаалж буй нь тогтоогдсон.

Гэхдээ туршилт явуулсан улсаасаа шалтгаалж өөр өөр дүн үзүүлж байгаа юм. Тухайлбал, Туркт явуулсан туршилтаар Синовакийн вакцин  шинж тэмдгийн шинжтэй “КОВИД-19”-өөс урьдчилан сэргийлэхэд 83.5 хувийн үр дүнтэй нь тогтоогдсон. Харин Индонезийн нийслэл Жакарта хотод  128 мянган эрүүл мэндийн ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар  94 хувийн үр дүнтэй байжээ. Харин Чилид явуулсан судалгаагаар төдийлөн үр дүн үзүүлээгүй байна. Хэдийгээр тус улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж, 93 орчим хувь нь Синовакийг тариулсан ч Чилид  өвчний тохиолдол өссөөр байгаа юм. “Insider”-ийн мэдээлж байгаагаар Бахрейн, Сейшелийн арлууд, Монгол гэсэн гурван улс Синофармыг өргөнөөр хэрэглэж, хүн амынхаа олонхыг уг вакцинд хамруулсан ч  халдварын тохиолдол өссөөр байгаа аж. Хүн амаа вакцинжуулсан байдлаараа дэлхийд тэргүүлж буй  Сейшелийн арлууд “КОВИД-19”-ийн халдварын тохиолдол эрс өсөж, өдөрт бүртгэгдэж буй халдварын тоог нэг хүнд харьцуулсан байдлаараа Энэтхэгийн өмнө бичигдэхээр байгаа тухай “The Wall Street Journal” мэдээлжээ. Одоогийн байдлаар Сейшелийн арлуудын нийт хүн амын 67 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдаад  байгаа бөгөөд иргэдийн олонх нь Хятадын Синофарм вакцин хийлгэсэн бол үлдсэн хэсэг нь “AstraZeneca”-гийн Энэтхэгт үйлдвэрлэсэн Ковишиелдийг тариулжээ. Гэхдээ арлын улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр халдвар авсан хүмүүсийн гуравны нэгээс илүү хувь нь вакцинаа бүрэн хийлгэсэн хүмүүс байгаа аж. Одоогоор дэлхийн 95 улс хятад вакциныг хэрэглэж байгаа аж. БНХАУ зөвхөн энэ сард гэхэд 272 сая тун вакцин  нийлүүлсэн байна.  Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн Кирбигийн хүрээлэнгийн био аюулгүй байдлын хөтөлбөрийн тэргүүн Раина Макинтайр "Эдийн засгийн үр өгөөжийг хүртэхийн тулд  өндөр үр дүнтэй вакцин ашиглах нь чухал юм. Үгүй бол хүн төрөлхтөн энэ өвчнөөр удаан хугацаанд өвчилсөөр байх болно" гэдгийг онцолсон байна. 

Израилийн ард иргэдийн дунд “КОВИД-19”-ийн эсрэг сүргийн дархлаа тогтоод байгаа юм. Энэ сарын эхээр тус улсын нийт хүн амын 60 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байсан бөгөөд өдөрт  илэрч буй халдварын 15 орчим болж буурсаар сүүлийн өдрүүдэд огт бүртгэгдэхгүй байна. Израиль барууны орнуудад үйлдвэрлэсэн вакцинуудыг ашигласан. Израилийн жишээнээс харахад бусад улс орнууд ижил төстэй дархлаажуулалтаар сүргийн дархлааг олж авах боломжтой гэдгийг  шинжээчид  анхааруулж байна.  “Модерна” болон  Файзерын вакцин нь  mRNA технологид суурилсан байдаг бол Синовак, Синафармын вакцин нэг төрлийн идэвхгүйжүүлсэн вирус юм. Энэ нь харьцангуй  хуучны технологи билээ. БНХАУ Синофармын вакциныг “КОВИД-19”-ийн эсрэг  79 хувийн үр дүнтэй хэмээсэн. Гэхдээ энэ судалгаанд 60-аас доош насны хүмүүс, дунджаар 31 орчим насны эрэгтэй голдуу хүмүүсийг хамруулсан тул анхааруулах зүйл их байгаа юм. Вакцины шинжээч, доктор Ким Мулхолланд "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа “Сейшелийн арлуудад явуулсан судалгаанаас үзэхэд Синофарм вакцины үр дүн 50 орчим хувьтай байна” гэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.19) 2021 оны 06 сарын 24

Korono mutatsid orood baival vaktsin bish uuriin uhamsar emh tsegts.ger buliin tugs humuujil l hamgaalna hedii gart barigdaj nudend haragddaggui ch kovidoos uuriiguu ger bulee uuriin uhamsar.hiij buo hudulguun chin emh tsegtstei bol hamgaalna gej uvchin tussan tusaagui meddeg tanidag humuus.ger buluudiig harj.uzej iim dugneltend hurlee

0  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 06 сарын 23

Эрх баригч МАН анхнаасаа ард түмнээ бодоод хятадаас өөр улсын вакцин Израйл улс шиг хийсэн бол өдийд Израйл шиг халдваргүй болох байлаа

0  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 06 сарын 23

Эрх баригч МАН анхнаасаа ард түмнээ бодоод хятадаас өөр улсын вакцин Израйл улс шиг хийсэн бол өдийд Израйл шиг халдваргүй болох байлаа

0  |  0
mnbvc(81.223.16.46) 2021 оны 06 сарын 22

baruunii emch naraas tuslamj avaach

0  |  0
Zochin(202.9.47.30) 2021 оны 06 сарын 23

Mnaid ali hediin tdrhoi bolson yuman deer neg heseg ni etsee hyrtel esergyytsej huja vac sain mongolchuud archaagyi gej oriloh,nuguu deedyyl ni tultal nuutsulsnuu yg duugyi shahah gej chichirch bna!!! Oros hujadaa gen hereldhee bolij Sputnik shaardah heregtei bnaa.ene mutatsd yr nuluu yzyylj bga ni Sputnik bna,Enetheg ch batallaa!!busad ni hychrehgyi booster tun shaardadagdaj bgaag angli amerik haruulaad bh shig(ahiad l ihseed bn)post vac nuluulul bagatai,yr dyn hamaagyi sain bna!hereldej ,jiiltsej ,bie bienee buruutgaj nervee zulgaalgyi tiim shiideld hyrhiin tuld duu hooloigoo negtegieee!!!

1  |  0
hujaa vaktsin vr dvn(103.57.92.40) 2021 оны 06 сарын 23

hujaa vaktsinaas tatgalzaj amerik oros vaktsin abmaar bna. hujaa vaktsin vr dvngui batlagdaad bna.mongold hvn amiin nasand hvregchidiin 90 hubi 2 tungaa hiigeed ch darhlaa togtohgui bnaa.

8  |  0
Вероселл(202.21.108.11) 2021 оны 06 сарын 23

Барууны улсууд бүх нийтээрээ хийлгэхгүй болохоор сайн мэдэхгүй бна, Монголд Хятад вакцин халдвараас сэргийлэх биш халдвар тараагаад байгаа. Тиймээс барууны эрдэмтэд, судлаачид энд ирж судалгаа шинжилгээ хийвэл зөв дүгнэлт гаргана даа.

9  |  0
Мэндээ(192.82.73.28) 2021 оны 06 сарын 23

Харамч хүн 2 төлдөг. Хятад бол хэзээ ч хятад шүү дээ. Хятад чанарыг дэлхийн бүх хүн мэднэ. Харин манай арга нар.....

4  |  0
Top